Аймгийн Алдарт уяач Д.Доржхуяг: Морь унахаар бие улам хөнгөрөөд байх шиг санагддаг юм


Хэнтий аймгийн Идэрмэг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Данзангийн Доржхуягийн яриаг уншигч танаа хүргэж байна.
- Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-1967 онд цэргээс халагдаж ирээд л морь уясан даа. Түүнээс өмнө ойр зуурын уяаны ажилд тусалдаг байлаа. Нэгдэл нийгмийн үед адуу малны тоо хязгаартай. Манайх цөөвтөр адуутай айл байсан. Гэхдээ яахав ээ аавынхаа буянаар нэг азарга хэртэй адуу өсгөсөн. Бас ах нар маань ч гэсэн “Энэ давхилтай адуу шүү, уяж бай” гээд өгч л байлаа. Дээр нь нэгдлийн адуу маллаж байхдаа өөрөө ч гэсэн хэрэндээ сайжруулсан. Ер миний нэрийг хамгийн их гаргасан адуу бол цагаан морь маань юм.
-Цагаан мориныхоо талаар жаахан дэлгэрүүлээч?
-Бага насандаа гавиагүй ээ. Харин хавчигтаа сумандаа хоёр түрүүлээд, долоотой мөн хоёр түрүүлсэн. Тэгээд наймтай одоо ч сайхан уралдана даа гэж байтал дөрөвт орчихсон. Нийт дөрвөн түрүү хоёр айрагтай. Улс амьтан надаас илүү цагаан морийг маань мэддэг юм даа.
-Алдартын нэрийг дуурсгасан өөр ямар хурдан буянгууд байв?
-Чулуун ахын найз Дархан сумын Зундуйдорж гээд хурдтай өвгөн, ахад маань шарга азарга өгөөд. Түүний төл хоёр азарган үрээ байсны шаргаар нь өөрөө азарга тавиад, нөгөөхийг нь Сүх ахын хүүд өгсөн юм. Тэр нь хөөрхөн давхилтай ч нэг л орохгүй байсаар манай тэр дүү миний бэлэгний азаргаар солъё гээд, сольчихсон. Тэр маань гайгүй давхисан. 1990 хэдэн онд байхаа, Баянхутаг сумандаа дөрөвт ороод овооны наадамд айрагдсан. Тэр шаргын төл хонгор үрээ бас гайгүй давхисан.
-Та 1967 оноос морь уяж эхэлсэн гэсэн. 1990-ээд он хүртэл айраг, түрүү бишгүй хүртээ биз?
- Нэг их гараатай байгаагүй, ганц нэг л орж байсан. Харин 1990-ээд оноос овоо хурдалж эхэлсэн юм. 1990 онд МНТ-ны 750 жилийн ойд очсон ч нэг их гавилгүй арав гаргаад л давхицгаасан.
-Тэр том наадмын хишгийг чамлаж болохгүй байхаа?
- Шарга азарга олигтой яваагүй. Төл цоохор морь нь хорин хэдээр, саарал соёолон арав нэлээн гарч орсон. Саарал үрээ суманд даагандаа аман хүзүүдээд, шүдлэндээ түрүүлж байсан юм.
- МНТ-ны 750 жилийн ойд явахаасаа өмнө сумандаа л нааддаг байсан юм уу?
- Захиргаадалтын үе байлаа, гадагшаа хэлэлгүй явбал хурлаар орж торгуулдаг. Толгойгоороо хариуцсан нэгдлийн тэр олон малыг хаяад явах эрхгүй л дээ. Харин сүүлд чөлөөтэй болсны дараа улсын наадамд хэд хэдэн удаа явсан.
-Хэд хэдэн онуудад очиж байв?
-1998, 2004, 2006, 2007 онуудад юм байна.1998 онд шарга морь, хонгор азарга, хонгор шүдлэнтэй очсон. Даагандаа Идэрмэг суманд түрүүлсэн шүдлэн маань улсад уралдахдаа барианд орохын даваан дээр урагшаа хүмүүс рүү давхиад зургаалчихсан гэсэн. Би хараагүй. 2006, 2007 онд хонгорын төлүүдтэй очоод цагаан морь л уралдсан.
-Улсад зургаалсан хонгор үрээгээ дахин уралдуулаагүй юм уу?
-Хойтон хязааланд нь намайг хот орох хооронд манай хүү зарчихсан байна лээ. Шинэ планеттай болчихсон байсан бодвол тийм л юмнаас өгсөн байх. 2007 онд болохоор аймагт аман хүзүүдсэн Махир хул гэдэг азаргатайгаа очсон. Тэр хул азарга Шилбэ харын угшилтай.
-Ингэхэд хаа хаанаас адуу авч байсан бэ?
-Хонгор азарганы маань эх Жигээ Дамбадаржаагийн адуу. Харин цагаан морины маань эх Мөнххаан чигийн адуу. Давхиад ирэхээр хүмүүс удам хөөдөг юм билээ. Тэгсэн миний цагаан морийг Хөхийн адууных гэж байсан. Би мэдэхгүй байхад тэд яаж олсон юм. Базарсүрэн гуайн хүүгээс асуухаар, “Чухам ямар адуу юм бол мэдэхгүй, Цагаан гуят гэж азарганаас хурд сайн гардаг юм. Тэр л угшлын юм байгаа болов уу даа” гэж байна лээ.
-Таныг сайн уургач байсан гэх юм билээ. Тэр талаараа яриач?
-Хувиа тавихгүй ээ. Залуу байхад олон малтай улс нь ядрахаараа надад уурга морио өгдөг байлаа. Одоо ч өнгөрч дээ. Нүдний хараа муудаад, сүүлийн хоёр, гурван жил уургалсангүй. Гэхдээ хашаанд оруулчихвал уургалчихна шүү. /инээв/ Бид чинь насаараа морь унасан улс. Сүүлийн үед хүүхдүүд бэртчихнэ гээд морь унуулахаа байлаа. Уг нь өөрөө бол уначихмаар л санагдах юм. Би чинь төвд байдаг нэртэй боловч 3-4 хоноод л хөдөө рүүгээ явчихдаг хүн дээ. Хөдөө гараад морь унахаар бие улам хөнгөрөөд байх шиг санагддаг юм. Хүүхдүүдийн сургачихсан адууг занг нь засах санаатай унах гэхээр хориглоод байх юмаа. /инээв/
-Таны бага залууд энэ хавьд нэртэй устай ямар мундаг уяачид байв. Ахмад уяачтай уулзсаных сайхан хууч сонсмоор байна?
-1950 хэдэн онд Жамцын Дэмбэрэл, Шадав Гэцэл гэж байсан. Шадав гэцэл нь улсад хоёр, гурван ч адуу айрагдуулсан байх. Би үүнээс илүүг ярьж мэдэхгүй байна.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
- Зүүн дөрвөн аймаг хамарсан Буд гишүүний наадамд зуу гаруй хурдан адуунаас цагаан морь маань долоотой түрүүлээд зодог тайлсан. Мотоциклийн байтай гэж байсан ч сая төгрөг өгсөн. Ах нь наадамд морь хурдалж л байвал баярладаг хүн.
"Тод магнай" сэтгүүл




1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
6 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
7 цагийн өмнө Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
5 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7 цагийн өмнө Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
6 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
59.153.115.138
Нутгиин сайхан ах.д эрүүл энхииг хүсье
Reply