"Сэцэн ханы хүлэг” МСУХ оны шилдгүүдээ шалгарууллаа

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 05 -нд

Улиран одогч  модон жилдээ амжилт  бүтээл арвин наадсан уяачид  хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн энгэрээ мялааж буй баярт мэдээ ирсээр байна.  Өчигдөр буюу 2-р сарын 4-нд Хэнтий аймгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд 2015 оны амжилт  бүтээлээ дүгнэн, гарч буй бичин жилийнхээ төлөвлөгөөг  гаргажээ.  “Эзэнт гүрэн” ресторанд болсон баярын арга хэмжээний үеэр  өнгөрсөн оны шилдэг уяач, уралдаанч хүүхэд, хүлэг морьд тодорсон бөгөөд аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан 19 эрхэм тэргүүнээ мялаасан аж.
Шилдэг уяач
1.Батноров сумын аймгийн Алдарт уяач Цэвэгмэдийн Зориг 24 оноо / аймаг болон аймгийн бүсийн наадмаас дөрвөн түрүү, дөрвөн айраг/
2.Бор-Өндөр сумын аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзий 7,5 оноо/ улс бүсийн нэг аман хүзүү, аймгийн наадам нэг түрүү, нэг айраг/
3.Аймгийн Алдарт уяач Төмөрбаатарын Батжаргал 7 оноо / улс, бүсээс нэг түрүү, нэг аман хүзүү/
4.Баянхутаг сумын сумын Алдарт уяач Минжүүрийн Гэсэржав 6,5 оноо / аймаг, бүсээс нэг аман хүзүү, хоёр айраг,
5.Эрдэнэ сумын уяач Дорждэрэмийн Цолмонбаатар 6 оноо /улс, бүсийн нэг айраг, аймаг бүсийн аман хүзүү/
Шилдэг холбоо
1.Батноров сумын “Норовын хүлэг” МСУХ
2.Баянхутаг сумын “Жаргалант хүлэ”г МСУХ
3.Жаргалтхаан сум “Хааны хүлэг” МСУХ
4.Баянмөнх сум “Мөнхийн хүлэгч” МСУХ
5.Бор-Өндөр сум “ Боржигон Ажнай” МСУХ
Чансаа өндөр таван азарга
1.Баянхутаг сумын аймгийн Алдарт уяач М.Гэсэржавын хонгор азарга 6,5 оноо / аймгийн бүсд нэг аман хүзүү, хоёр айраг/
2.Дэлгэрхаан сумын аймгийн Алдарт уяач М.Амгаланбаатарын хээр азарга 5,5 оноо /бүсийн нэг түрүү, нэг аман хүзүү/
3.Дадал сумын аймгийн Алдарт уяач Б.Батцагаанын будан азарга 5 оноо /аймаг бүсийн нэг түрүү, нэг айраг/
4.Батноров сумын аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн шарга азарга 4 оноо /аймгийн наадмын нэг түрүү/
5.Хэрлэн сумын аймгийн Алдарт уяач Г.Бямбацогтын хээр азарга 3 оноо /аймгийн наадмын айргийн гурав/
Чансаа өндөр таван их нас
1.Батноров сумын аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн хар бор морь 6 оноо / аймгийн наадмын түрүү, бүсийн наадмын айраг/
2.Баянхутаг сумын аймгийн Алдарт уяач Л.Отгон-Эрдэнийн шарга морь /аймаг бүсийн нэг түрүү, нэг айраг/
3.Хэрлэн сумын уяач Г.Жаргалсайханы буурал морь 3 оноо /аймгийн наадмын айргийн гурав,
4.Батноров сумын аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн саарал морь 3 оноо /аймгийн наадмын айргийн дөрөв/
5.Хэрлэн сумын сумын Алдарт уяач Б.Калина зээрд халзан морь 3 оноо /хаврын бүсийн уралдааны түрүү/
Шилдэг хүүхэд
1.Хэрлэн сумын Эрдэнэцэцэгийн Батчулуун 11 настай
2.Хэрлэн сумын Энх-Амгалангийн Баяржавхлан есөн настай
3.Баянмөнх сумын Ганболдын Хатантулга 12 настай /Гурван жил дарааллан Хэнтий аймгийн шилдэг унаач, Сэцэнхааны хүлэг МСУХ-ны Алтан хараацай цол хүртсэн/
4.Баянхутаг сумын Гэсэржавын Чимэддорж 10 настай
5.Баян-Адарга сумын Ишдоржийн Отгонбаатар 9 настай
6.Галшар сумын Батмөнхийн Мөнхгэрэл 10 настай
7.Өмнөдэлгэр сумын Болдын Булган 10 настай
Аймгийн Алдарт уяач
1.Дадал сум Төмөрбаатарын Батжаргал
2.Эрдэнэ сум Өөшийн Баярсайхан
3.Эрдэнэ сумын Наваандонойн Ганболд
4.Хэрлэн сум Цэдэндоржийн Ганхуяг
5.Баянмөнх сумы Тэрбишийн Ганболд
6.Баянмөнх сумы Отгонбаярын Билгүүнгэрэл
7.Баямөнх Лувдашийн Хүүхэнхүү
8.Баян-Адарга сум Содномын энхтөр
9.Баянхутаг сум Лувсандаржаагийн Насантогтох
10.Баянхутаг сум Раашийн Насанбат
11.Баянхутаг сумы Цэндийн Энхбат
12.Баянхутаг сум Сандагийн Отгон-Эрдэнэ
13.Баянхутаг Мөнхбатын Цэрэндамба
14.Бор-Өндөр сум Боргилын Бат-Өлзий
15.Бор-Өндөр сум Мягмарын Энхтайван
16.Галшар сум Лувсандашийн Овоохойт
17.Галшар сум Мягмаржавын Төмөрбаатар
18.Өмнөдэлгэр сум Заяатын Дандаахүү
19.Өмнөдэлгэр сум Хурх баг Доржсүрэнгийн Алтангэрэл

"Сэцэн ханы хүлэг" МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна