Өмнөговь аймгийн уяачид найман Алдартаар бүл нэмлээ

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 04 -нд

Улиран одож буй модон хонь жилд уясан хүлгүүд нь хурдалж түмэн олноо баясгасан уяачид хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн энгэрээ мялаасаар байна. Өнөөдөр Өмнөговь аймгийн
Цогтцэций сумын уугуул Батмөнхийн Тогтох
Ханбогд сумын уугуул Б.Дэндэвсамба
Булган сумын уугуул О.Мөнхнасан
Булган сумын уугуул Р.Тунсаг
Ханхонгор сумын уугуул Д.Нарангэрэл
Ханхонгор сумын уугуул Б.Охинбор
Цогт-Овоо сумын уугуул С.Төгөлдөр
Цогт-Овоо сумын уугуул Г.Александр нарын хийморилог уяачид аймгийнхаа Засаг дарга Б.Бадраагаас Алдарт уяачийнхаа тэмдгийг гардан авлаа. Төр түмнээ цэнгүүлэх үйлсдээ амжилт гаргасан нийт уяачдадаа амжилт хүсч,  хүлэг морьд нь хурдан байхын ерөөл өргөе.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна