Баяр наадмын комиссоос 28 уяачийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барилаа

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 03 -нд

Өнөөдөр баяр наадмын комисс хуралдаж, ММСУХ-ноос ирүүлсэн улсын цолны болзол хангасан уяачдын материалтай танилцан авч хэлэлцжээ. Хурлаас нийт 28 уяачийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барихаар шийдвэрлэсэн бөгөөд ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр МУ-ын Манлай уяач цолонд тодорхойлогдсон Өлзийхутагийн Пүрэвбаатар, Түмэндэлгэрийн Ихбаяр нарыг улсын Алдарт уяачид тодорхойлохоор шийдвэрлэжээ. Ингээд Ерөнхийлөгчид нэр нь өргөн баригдсан уяачдыг танилцуулъя.
Тод манлай уяач цолонд:
1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач  Пүрэвийн Мэндбаяр
2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дамбын Хишигжаргал
3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач  Саарийсүрэнгийн Төмөр-Очир
4.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач  Намжилцэрэнгийн Даш-Өлзий
5. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач   Дашцэрэнгийн Одгэрэл
Улсын Манлай уяач цолонд:
1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Бат-Очирын Энхболд
2.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэв
3.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Дайдийхүүгийн Баяраа
4. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Сундуйн Лувсанбалдан
5. Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Хэнгэрэгийн Цогтсайхан
6.Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Борнойн Баасанжав
7.Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Доржсүрэнгийн Цэнд-Аюуш
8. Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач  Түвдэнгийн Батцоож
Улсын Алдарт уяач цолонд:
1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Нийслэлийн Алдарт уяач Арилдын Отгонбаяр
2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Баярмагнайн Ганбат
3.  Хэнтий аймгийн Дадал сумын уугуул аймгийн Алдарт уяач Намнангийн Дарамрэнчин
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул,аймгийн Алдарт уяач Пэлжээгийн Одонбаатар
5. Булган аймгийн Бугат сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Равжирын Мягмардорж
6. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат аймгийн Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар
7. Ховд аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Үржинбадамын Атарсайхан
8.  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Хоохорын Бадамсүрэн
9. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Цэнддоржийн Амарсайхан
10. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Хүрэлийн Барсүрэн
11. Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Нямдаваагийн Батбаяр
12. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сашкагийн Эрдэнэбат
13. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Бундын Бүрэнтөр
14. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар
15. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түмэндэлгэрийн Ихбаяр нарын улсын цолны болзол хангасан 28 уяачийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Ерөнхийлөгч цол олгох тухай зарлигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, сар шинийн өмнө гардуулдаг уламжлалтай. Бид цолны холбогдолтой мэдээллийн талаар дахин хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна