Архангайн алдартууд шагналаа гардан авчээ

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 03 -нд

Өвлийн адаг сарын шинийн 25-ны энэ өдөр арын сайхан хангай нутгийнхан шинэхэн Алдартнуудынхаа цолыг гардууллаа.  Улиран одогч модон хонин жилдээ амжилт бүтээл арвин наадсан 11 уяач аймгийн Алдарт уяач цол, гурван уяач “Уяачийн Алдар” одонгоор энгэрээ мялаалсан байна.
Аймгийн Алдарт уяач
1.Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Пүрэвдоржийн Авирмэд
2.Өндөр-Улаан сумын уугуул, уяач Буурын Барбаатар
3.Өндөр-Улаан сумын уугуул, уяач ШаравжамцийнБадамжунай
4.Цэцэрлэг сумын уугуул, уяач Цэрэнбатын Банзрагч
5.Хайрхан сумын уугуул, уяач Барбаатарын Батсүмбэрэл
6.Цэцэрлэг сумын уугуул, уяач Шавхаагийн Бямбаням
7.Эрдэнэбулган сумын уугуул, уяач Ёндонпэрэнлэйн Цэнд-Аюуш
8.Чулуут сумын уугуул, уяач Цэдэнбодномын Энхболд
9.Өлзийт сумын уугуул, уяач Гомбодоржийн Чулуунсүх
10.Төвшрүүлэх сумын уугуул, уяхч Хаянхярваагийн Мөнхзул
11.Булган сумын уугуул, уяач Н.Мэндбаяр
Уяачийн Алдарт одон
1.Намсрайн Жүгдэргарав
2.Дэнсэлийн Энх-Амгалан
3.Пүрэвжавын Гомбодорж тус тус шагнагджээ.
Мөн энэ үеэр Архангай аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Ганзоригийн  Тэмүүлэн мэндчилгээ дэвшүүлсэн нь шинэ Алдарт уяачдад өндөр сэтгэгдэл төрүүлж, урам зориг нэмсэн юм. Аймгийн Алдарт цолтнууд маань 80 оноос хойш төрсөн залуу уяач нар байсан бөгөөд уяачдыг давхар баярлуулсан үйл явдал нь улсын Шилдэг уяачаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, шинэхэн Алдарт  Шаравжамцын Бадамжунай тодорч, улсын Шилдэг уралдаанч хүүхдээр Төмөрбаатарын Лувсангүнгэрэг хүү тус тус  шалгарсан байна. 
Түүнчлэн Архангай аймгийн Ихтамир сумын МСУХолбоо Монгол улсын шилдэг салбар холбоогоор шалгарч баяр дээр давхар баяр нэмлээ.

Архангай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Отгонбат

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна