Хэнтий аймгийн шилдгүүд энэ сарын 4-нд тодорно

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 01 -нд

Улиран одогч  модон жилдээ амжилт  бүтээл арвин наадсан уяачид  хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн энгэрээ мялааж буй баярт мэдээ ирсээр байна.  Хэдхэн хоногийн дараа буюу 2-р сарын 4-нд Хэнтий аймгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд 2015 оны амжилт  бүтээлээ дүгнэн, гарч буй бичин жилийнхээ төлөвлөгөөг  гаргах гэнэ.  “Эзэнт гүрэн” ресторанд болох баярын арга хэмжээний үеэр  өнгөрсөн оны шилдэг уяач, уралдаанч хүүхэд, хүлэг морьд тодрох бөгөөд аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан 19 эрхэм тэргүүнээ мялаах аж.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна