Аймгийн Алдарт уяач Н.Батцог: Цолмон борынхоо үр төлүүдээр одоо ч сайхан наадаж байна
А.Тэлмэн
"Говьшанхын хурд-5" наадмаас...
-Нутагтаа болсон бүсийн наадмаас хишиг хүртсэнд баяр хүргэе. Цэгээн дааганы хэд дэх уралдаан байсан бэ?
-Баярлалаа. Миний цэгээн даага энэ жил долоо уралдаж, хоёр түрүү, таван айраг хүртлээ.Булагтайн бааз, Гурван тэмээтийн наадамд аман хүзүүдсэн.Дараа нь Булган сумын баяраар тавлаж, залгаад Сэврээ суманд айргийн таваар давхисан.Тэгээд Говьшанхдаа дөрөвлөж, Гурван тэмээтийн хаалтын наадамд түрүүлж, Цогтцэций суманд болсон ургийн наадамд дөрөвлөлөө.Дараа нь Ноён сумын Мянгат малчин Ганбатын наадамд түрүүлсэн амжилттай. Ер нь энэ жил одтой сайхан наадлаа. Том жижиг нийлээд 14, 15 айраг авсан.
-“Говьшанх-5” уралдаандаа хэдэн насны морьтой ирэв?
-Би даага, хязаалан үрээтэй ирж, нэгийг нь айрагдуулж, нөгөөг нь 60-н хэдээр оруулаа.
-Цэгээн даага хаанахын адуу билээ?
-Миний унаган адуу байгаа юм.Эцэг нь Цолмон бор гэж азарга бий. Надад бэлгэнд ирж байсан. Уг нь цоохор байсан ч одоо бор болчихоод байгаа.Угшил гарвал нь Дундговийн Эрдэнэдалайн бор Лхагва гэж хүний унаган адуу. Эх нь аймагт шүдлэндээ гуравлаж, хязааландаа түрүүлсэн манай хүрэн азарганы төл хүрэн гүү байгаа юм.
-Цолмон бор танд ирсээр яаж давхиж байв?
-Олон удаа айраг, түрүүнд хурдалж намайг баярлуулсан.Аймагт нэг түрүүлж, нэг айрагдсан бол аймгийн хэмжээний бүсийн наадмуудад нэг түрүү, гурван айрагтай. Дээр нь сумын наадмын амжилтыг нэмэхээр 17,18 медальтай азарга байна.
-Харин хязаалан нь хаанахын адуу вэ?
-Бас хурдан амьтан л даа. Одоогоор гурван медальтай. Эндээс хоёрыг нь энэ жил, ноднин нэгийг нь авсан юм. Манай бор азарганы төл, харин эх нь Ханхонгор сумын гарлын Баяраа гэж хүний унаган адуу болох буурал гүү бий. Цэгээн даагатай эцэг нэгтэй. Ноднин Булагтайд болсон Ламын овооны наадмыг МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээ зохион байгуулж, тэнд дөрөвлөсөн.Энэ жил Булган сумын наадамд гуравлаж, Сэврээ сумын наадамд дахин гурваар ороод байгаа юм.
-Өмнөх Говьшанх наадмуудад оролцож байв уу?
-”Говьшанх-2”-с бусдад нь оролцож байсан. Анхны уралдаанд хонгор хязаалангаа 32-оор оруулсан юм. Тэр жил энэ Цэгээн дааганы өвөө хүрэн шүдлэн үрээ аймагт гуравлаад, Говьшанхад очоод модтой наадсан. Харин “Говьшанх-2”-т өнжөөд гуравт нь Цолмон бор азарга 14-өөр ирж, дөрөвт нь 30-даар оруулаад байлаа.
-Өөр ЗГ-ын тогтоолт уралдаануудад оролцож байв уу?
-Явж байсангүй. Би ч Говьшанхдаа үнэнч хүн байгаа юм. Надад сайхан боломж олгодог гэж хэлж болно. Хөл муутай учраас аян замын ая даадаггүй болохоор гарч уралдаж чаддаггүй.
-Та хэдий үеэс морь мал уяж байгаа вэ? Энэ таны ЗГ-ын тогтоолт наадмаас авч байгаа анхны айраг юм байна, тийм үү?
-Үүнээс өмнө 2011 онд аймгийн 80 жилээр соёолон давхиулж, дараа жилийн хавар нь Өмнөговь аймагт болсон ЗГ-ын тогтоолт наадамд хээр соёолонгоо дөрөвлүүлсэн. Тэгэхээрулсын хэмжээний наадамд гурав дахиа морь оруулчихлаа гэж бодоод байна. Би 1990 онд наймдугаар ангиа төгсөж, мал дээр гарснаасаа хойш морь уяж байна. Моринд ороод 20 дэх жилийнхээ босгон дээр дөрвөн түрүү, таван айргийн амжилтаараа аймгийн Алдарт уяач болсон юм. Одоо нэмэгдээд 20-иод айраг түрүүтэй боллоо. Бас л олон жилийн хөдөлмөр шүү. Өнгөрсөн хугацаанд амжилт гаргахаас гадна хойгуур орчихоод гуниглах үе ч олон байлаа. Гэлээ ч морины ажлаа тасалдуулж явсангүй. Одоо уяаны эрдмийг айхтар мэднэ гэхгүй ч бусдаас хоцроод шантарчихаагүй л явна.
-Таны удамд уяачид олон байв уу?
-Миний төрсөн ах адуучин Лувсанцэрэн гэж аймгийн Алдарт уяач хүн бий. Би ахынхаа уясан морийг унаж, дараа нь уядаг болж байлаа.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
-Мэдээж анхны бүхэн сайхан шүү дээ.90 онд наймдугаар ангиа төгсөөд, дараа жил нь аймгийн ойгоор ганц хязаалан зээрд үрээгээ хөтлөөд очлоо. Тэгэхэд 215 үрээ мордсоноос наймаар ороод ирэхэд нь үнэхээр их баярлаж билээ. Харин 1992 онд нь аймагт соёолон зээрдээ түрүүлгэчихээд цэрэгт их л маадгар явж байлаа. Хоёр жил аймагтаа наадаад түрүү авсандаа дээлэндээ багтахгүй шахам л хөөрсөн.
-Уяа эвлүүлсэн энэ жилүүдэд таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Мориныхон Цолмон бороор маань намайг андахгүй ээ. Бор азаргатай Батцог л гэдэг юм.Миний малгайн залааны тэмдгийн талаас илүүг бор азарга авчирсан. Одоо түүнийхээ төлүүдээр сайхан наадаж байна.
-Таныг залгамжлаад хүүхдүүд тань морь мал уяж байна уу?
-Би дөрвөн охинтой.Бүгдээрээ л морь унаж өслөө. Санаагаар болдог бол нэгэнд нь уяаны эрдмээ зааж өвлүүлээд, морь уяулмаар л бодогдох юм. Даанч морь уяна гэхэд амаргүй ээ.
-Бидний яриа өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна