Аймгийн Алдарт уяач Р.Бадрах: Уяач бүр унаган адуугаараа наадаж, улс бүсэд оруулахыг хүсдэг бол би тэр хүслээ биелүүллээ
А.Тэлмэн
"Говьшанхын хурд-5" наадмаас...
-“Говьшанхын хурд-5” уралдаандаа хэдэн насны адуутай ирэв?
-Энэ жилийн “Говьшанхын хурд” өргөн дэлгэр сайхан боллоо. Аймаг ч маш сайн зохион байгуулжээ. Би даага, шүдлэн, хязаалан, эрлийз дээд настай ирж, шарга шүдлэнгээ гуравлууллаа. Бусад нас нь зургаагаас наймын хооронд давхисан. Ийнхүү би нутгийнхаа наадмаас анх удаагаа айраг авч байгаа юм. Бас шүдлэнгийн эрлийз дунд насанд хязаалантай уралдаад айрагдсан Оргоогийн Мөнхнасангийн хонгор үрээ миний унаган адуу байгаа юм. Ноднин дааганд нь өгч байлаа. Тэгэхээр миний хоёр ч унаган адуу айрагдлаа гэж болно.
-Хамгийн олон жил тогтвортой зохион байгуулагдаж байгаа уралдаан бол “Говьшанх” билээ. Та өмнөх уралдаануудад оролцож байв уу?
-Оролцох хүсэл байсан ч нэг л тохироо нь таардаггүй байсан юм. Морьдын маань хөл нь доголчихоод, эсвэл ханиад хүрээд буцаж байсан удаатай. Тэгээд энэ удаад эртнээс бэлдэж байгаад зорьж очсон. Гэхдээ энэ жил морьд тамир муу, ядруухан очиж уралдлаа.
-Ер нь энэ уралдааны тухайд ямар бодолтой явдаг вэ?
Анх 1999 онд Бат-Эрдэнэ Тод манлай санаачлан зохион байгуулж байснаас хойш говийн морьд үнэхээр сайжирсан. Уяачдын ур чадвар ч ахижээ. Энэ уралдааны Өмнөговийн төдийгүй говийн бүс нутагт өгөөжөө өгсөн сайхан наадам гэж хэлнэ.
-Нутгийн наадмаас айраг амсуулсан үрээ таны унаган адуу юу?
-Эх нь болох шарга гүү Дундговь аймгийн Өндөршил сумын Сумъяа гэж хүний адууны гаралтай. Өөрөөр хэлбэл Гүр адуу. Харин эцэг нь манай унаган адуу болох Магнай хулын азарганы маань төл байгаа юм. Уяач бүр унаган адуугаараа наадаж, улс бүсэд оруулахыг хүсдэг. Би тэр хүслээ биелүүлсэндээ баяртай байгаа.
-Эцэг нь яаж давхиж байв?
-Магнай хулаа улсад нэг түрүүлгэж, бүсэд нэг айрагдуулж байлаа.
-Шарга үрээ даагандаа уягдсан уу?
-Даагандаа аймгийн чанартай наадамд хоёр түрүүлж, нэг айрагдсан.
-Одоогоор улс, бүсийн ЗГ-ын тогтоолт наадмуудаас хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Би 2001 оноос хойш морь уяж байна. Энэ хугацаанд улс, бүсийн наадмаас дөрвөн түрүү, нэг айраг авлаа.
-Танай адуу хаагуур нутагладаг вэ?
-Манай адуу Хэнтий аймгийн Баянхутаг суманд Баянхутаг уулын зүүн дор байна. Энд Намдагийн Хүрлээ, Бат-Эрдэнэ нарын уяачдын адуу нутагладаг юм.
-Таны унаган адуунаас гарсан нь хэр амжилт үзүүлж байна вэ?
-Улс бүсэд ороогүй ч аймаг, аймгийн чанартай наадмуудад дөрвөн ч адуу гайгүй сайн давхиж байна. Аймгийн Алдарт уяач Тэгшжаргалд очсон нь завсаргүй дөрөв, тав түрүүлсэн шүдлэн байна. Бас Увс, Дархан руу явсан нь нутаг орондоо олон айраг, түрүүтэй давхиж байгааг дуулаад баярладаг юм.
-Нутгийн залуучуудаа бас дэмжинэ биз?
-Тэгэлгүй яахав. Баяндалай сум, нутгийн олондоо өгсөн үрээнээс бүсэд ч уралдаж байна.
-Бидний урилыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.Хурдан морины босоо цагаан хийморьт өнө мөнхивээгдэж яваарай.
-Баярлалаа. Морины төлөө сэтгэл зүрхээ зориулан явдаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна