“Цэцэн хурд” МСУХ-ны тэргүүн Г.Батаа: Сумынхаа хурдан морьдын амжилтын цувааг хөтөлж, архив бүрдүүлнэ
А.Тэлмэн
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, “Цэцэн хурд” МСУХ-ны тэргүүн Г.Батаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Цэцэн хурд” МСУХ-ны танилцуулгаар ярилцлагаа эхэлье?
-“Цэцэн хурд” МСУХ 1995 онд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр нь С.Ганболд, хоёр дахь тэргүүнээр Ломбо, гурав дахь тэргүүнээр Батдорж нар ажиллаж байгаад миний бие дөрөв дэх тэргүүн нь болж хоёр сарын өмнө энэ албыг хүлээж авсан. Түүнээс өмнө би нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан юм. Тэргүүний албаа аваад “Тэсийн голын хурд-2” уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаанд таван сумын уяачид хурдан хүлгэдийнхээ хамт ирж оролцон, өтгөн сайхан наадам боллоо. Манай сумаас хоёр даага, нэг шүдлэн гурван айраг авлаа.
-Бүсийн чанартай уралдааныг анх удаа зохион байгуулахад хүндрэлтэй зүйл юу байв?
-Хөрөнгө, санхүүгийн асуудлууд л жаахан хүнд байлаа даа. Гэхдээ бид хандив, уяачдынхаа татвар, бүртгэлийн хураамж зэргээр шагналаа сангаа бүрдүүлсэн. Уяачийн бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн байдаг болохоор бидний зүгээс ямар нэг будилаангүй сайн зохион байгуулахыг хичээж,түүндээ ч хүрч чадлаа.
-МСУХ-ны тэргүүний ажлыг аваад удаагүй ч өмнө нь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Юу хийж хэрэгжүүлэв, цаашид ер нь юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай суманд морь тавих ажил хүндрэлтэй л дээ. Тийм болохоор тэргүүний ажлаа аваад гарааны төхөөрөмжтэй болъё гэсэн зорилт тавьж, түүндээ ч хүрлээ. Манай холбооны тэргүүлэгч Цэвэгжав, уяач Бямбаа болон найз Энхмаа нартайгаа хамтран гарааны төхөөрөмж хийсэн.
-Сумын хэмжээнд цол хэргэмтэй уяач хэр олон байна?
-Аймгийн Алдарт уяач 17, сумын Алдарт уяач 32 хүн бий. Уяачдаа холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэх үүднээс татвараа төлөөгүй уяачдын алдар цолны тодорхойлолтыг хүлээж авахгүй байхаар тогтсон. Өнөөдрийн хувьд санхүүгээ хандив, тэргүүлэгч гишүүдийн татвараар л бүрдүүлж байна.
-Хичнээн тэргүүлэгч гишүүнтэй вэ?
-Манайх 15 тэргүүлэгч гишүүнтэй. Жилийн хураамж нь 100 мянган төгрөг байдаг. Аймгийн Алдарт уяачид 50 мянга, сумын Алдарт уяачид 30 мянга, морь сонирхогч жирийн уяачид доод тал нь 20 мянган төгрөгийн татвар төлж байхаар журам тогтоогоод байгаа.
-“Цэцэн хурд” МСУХ-ны тэргүүний цаашдын төлөвлөгөөг сонсож болох уу?
-Сумын морин спортын түүхийг өгүүлэх амжилтын цувааг нэг бүрчлэн хөтөлж, архивтай болохоор төлөвлөж байна. Энэ нь хамгийн наад зах нь уяачдаа алдар цолонд тодорхойлоход баримт болохоос эхлээд ач холбогдол ихтэй. Түүнчлэн нутгийн адуугаа чанаржуулж, Хүнгийн голын хурд буюу цагаанууд адуугаа сэргээх бодолтой байна.
-“Цэцэн хурд”-ын тэргүүн уяачийнхаа хувьд ямар амжилт үзүүлээд байгаа вэ. Ер нь хэзээнээс эхлэн хүлгийн хурд ирлэх болсон бэ?
-Би удам дамжсан уяач. Миний аав Галаарай аймгийн Алдарт уяач цолтой. Би өөрөө сумын Алдарт уяач. Хадам аав маань ч гэсэн морь уядаг. Энэ сумын анхны Алдарт уяач цолтон.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна