Уралдаанч А.Чингүүн: 2014 онд найман түрүү, 16 айраг авсан
А.Тэлмэн
Увс аймгийн 2014 оны шилдэг уралдаанч А.Чингүүний яриаг уншигч танаа хүргэж байна.
-Шилдэг уралдаанчид баяр хүргэе. 2014 онд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Баярлалаа. 2014 онд Тэс сумын 90 жилийн ойд Даваадорж гэдэг хүний хүрэн шүдлэнг гуравт, хар даагыг тавд давхиулсан. Манай аав морьдыг нь уядаг юм. Зүүнговь сумын 90 жилийн ойд хар даага түрүүлгэж, Улаангомд түрүүлсэн хонгор даага аман хүзүүдүүлээд хүрэн шүдлэнгээ таваар давхиулсан. Мөн Баруунтурууны баярт цавьдар азарга, шар хээр морио хоёуланг нь аман хүзүүдүүлсэн. Бас Өндөрхангай суманд очиж хар даага, хүрэн шүдлэн, хар хязаалан гурваа түрүүлгэсэн. Ингээд нийт найман түрүү, 16 айргаар оны шилдэг уралдаанчаар шалгарсан юм.
-Хэзээнээс хурдан морь унаж байгаа вэ?
-Зургаан настайгаасаа эхлээд хурдан морь унаж байгаа. 2006 онд сумдад болсон жижиг баяруудад оролцож, Шар хөдөөд зохиогдсон бүсийн наадамд хээр соёолон, хүрэн шүдлэнгээ тус тус түрүүлгэсэн. Түүний дараа 2008 онд Өндөрхангай сумын тахилга наадамд соёолон түрүүлгэсэн нь миний гаргасан анхны том амжилт. Тэнд бас хүрэн шүдлэн бас түрүүлгэсэн юм. Өөр томоохон наадмын амжилт гэвэл 2011 онд аймагт болсон даншиг наадамд цавьдар шүдлэн, шарга морь хоёроо зургаад давхиулсан.
-Улсын чанартай наадамд уралдах ямар санагдаж байв?
-Тэр эргэдэг хэсэг их хэцүү санагддаг. Дээр нь газар нь дэрс, чулуу ихтэй. 5р сард төвийн бүсийн уралдаанд гурван нас унаж арван хэдээр давхиулсан. Наашаа Зүүнговьд болсон зүүн бүсийн уралдаанд болохоор соёолон тавд давхиулсан.
-Ерөнхийдөө моринд томдож байгаа юм байна. Дүү нар морь унах уу?
-Энэ зун унах байхаа. Манай хоёр дүү бас морь унадаг.
-Олон адуу яриад байна. Ямар, ямар хүмүүсийн морьдыг унадаг юм бэ?
-Аав, ах Мооноо, өвөө Сундуй нарын морийг унадаг. Манай аав сумын Алдарт уяач цолтой.
-Уралдааны замд унаач хүүхэд морийг удирддаг. Ямар тактик баримталдаг вэ?
-Морь хаана явж байна, урд явж байна уу, ард явж байна уу гэдгээс шалтгаалж уралдана. Гараанаас аль болох цээжинд гарахыг боддог.
-Хамгийн холдоо хаана явж уралдаж байсан бэ?
-Дөрөв, тавдугаар ангид байхдаа Дарханд морь унаж байсан. Манайх тийшээ шилжээд тэгээд буцаад хүрээд ирсэн юм. Дарханд хаврын бооцоот уралдаанд оролцож их нас тавлуулсан. Зам нь өгсүүр ч их гоё.
-Хэддүгээр ангид сурдаг вэ?
-Одоо есдүгээр ангид орно. Хичээлтэй өдөр баярт явах юм бол чөлөө аваад л, дараа нь хичээлээ нөхөж авдаг. Биеийн тамир, монгол хэл, хөдөлмөрийн хичээлд илүү дуртай.
-Мэргэжлээ сонгож амжсан уу?
-Амжаагүй ээ,цаашид яахаа одоохондоо төлөвлөөгүй л байна.
-Мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай. Ярилцсанд баярлалаа. Уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна