Сайн хүлэг эзнээ уяач болгож, эрхэм алдарт хүргэдэг
А.Тэлмэн
Хүлгийн хиймориор жигүүрлэсэн Тэс нутгийн бахархалт хөвгүүдийн нэг нь хурдан хээрийн эзэн аймгийн Алдарт уяач Жанжаагийн Цагаач юм. Тэрээр 1972 оны 02 сарын 15-нд Тэс сумын Хар үзүүр хэмээх газар эхээс унаж, хүүхэд ахуй цагтаа нагац ах Ядамынхаа морьдыг унаж хурдлуулдаг байжээ.
Дунд сургуулиа төгсч, цэргийн алба хаасны дараагаас бие даан морь уяж ахынхаа хүү Т.Лхагвасүрэнгийн бор азаргыг сумын баяр наадамд хэдэнтээ түрүүлгэж, айрагдуулсан байна.
Сайн хүлэг эзнээ уяач болгож, эрхэм алдарт хүргэдэг ёсон бий. Хурдан хээр, Цагаач хоёр тийм л барилдлага, ерөөлөөр учирсан гэж болно. Ж.Цагаачийн ууган хүү Ц.Жамбалдоржийн сэвлэгийг үргээх найранд Тэс сумын харьяат Начин халтар хэмээх хурдан азаргаараа түмэндээ хүндлэгдсэн аймгийн Алдарт уяач Ц.Амартөр хүрэлцэн иржээ. Ц.Амартөр Ж.Цагаачийн хадам ах.
Адуундаа дуртай эцгийнхээ анхны хүү нь болж мэндэлсэн Ц.Жамбалдоржид Ц.Амартөр хээр даага зүслэн өгч, сэвлэгийг нь мялаасан байна. Ж.Цагаач хүүгийнхээ нэртэй хурдан хээрийг уяж:
2003 онд шүдлэнд Тэс сумын баяр наадамд түрүү
2005 онд соёолонд нь “Увс хурд-2005” баруун бүсийн уралдаанд 13
2007 онд Тэс сумын “Хар үзүүр”-ийн бага сургуулийн ойд дөрөв
2008 онд Шар хөдөөд болсон Зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2008 онд Увс аймгийн баяр наадамд аман хүзүү
2009 онд Увс аймгийн баяр наадамд айргийн дөрөв
2010 онд Өргөн ширэгт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2010 онд Цагаан-Эргийн овооны тахилга наадамд түрүү
2010 онд Зүүнговь сумын дунд сургуулийн ойд айргийн дөрөв
2012 онд Цагаан-Эргийн овооны тахилга наадамд аман хүзүү
2012 онд Баян-Өлгий аймагт болсон Баруун бүсийн наадамд айргийн тавд тус тус хурдалж, 2010 онд эзнээ орон нутгийн дээд цолтон буюу аймгийн Алдарт уяач болгожээ. Ж.Цагаач хээр мориныхоо амжилтаар Алдарт уяач болсноос гадна Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд айрагдуулж, нутгийн нэрийг өргөөд 2012 оны Увс аймгийн шилдэг уяачаар шалгарч байсан юм.
Алдартын нэртэй аргамаг хурдан хүлгүүдийн нэг нь түүний бага хээр морь бөгөөд сумын баяр наадам болон овоо тахилгын бэсрэг наадамд хэд хэдэн удаа түрүүлж, айрагдан эзний сэтгэлийг баясгаж байжээ.
Сайн хүлгийн буянаар эр хүний баяр бахдалыг амсаж, магнай тэнэгэр явсан Ж.Цагаач Алдарт бурхны хүлгийн уяа тааруулахаар одсон ч, өдгөө хүү Ц.Жамбалдорж нь эцгийн хэргийг үргэлжлүүлж морь уях төрийн хэрэгт шамдаж байна. Ц.Жамбалдорж 2014 онд Тэс сумын 90 жилийн ойн баяр наадамд хоёр хээр морио 7, 8-аар давхиулж, шаггүй уяач гэдгээ харуулсан билээ.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна