“Морьт боржигон” МСУХ-ны шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 30 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяачид 2015 оны амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэж, оны шилдгүүдээ тодруулжээ. “Морьт боржигон” МСУХ-ны шинэ жилийн баярын цэнгүүн энэ сарын 25 нд болж, дараах уяачид шилдгээр шалгарч, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн байна.
Шилдэг уяач: “Унаган сүмбэр” галын гишүүн аймгийн Алдарт уяач Д.Отгонсүрэн /5-р баг/
Шилдэг азарга: Аймгийн Алдарт уяач Г.Цэгмидийн цагаан
Шилдэг их нас: “Морьт боржигон” МСУХ-ны тэргүүн, “Унаган сүмбэр” галын уяач Б.Эрдэнэзулын Дэлгэр хээр /1-р баг/
Шилдэг соёолон: “Манлайн хүлэгч” галын уяач Т.Ариунбатын хар
Шилдэг хязаалан: “Сүмбэр хурд” галын уяач П.Эрдэнэзаяагийн хээр
Шилдэг шүдлэн: “Сүмбэр хурд” галын гишүүн сумын Алдарт уяач Ж.Батбилэгийн хар
Шилдэг даага: “Унаган сүмбэр” галын уяач Б.Бадамцэрэнгийн цоохор /5-р баг/
Шилдэг эрлийз дээд: Б.Баасандоржийн хээр /4-р баг/
Шилдэг эрлийз доод: “Унаган сүмбэр” галын гишүүн  сумын Алдарт уяач Н.Энхжаргалын хар /5-р баг/
Цолонд хүрэхэд ойрхон уяач:
“Сүмбэр” галын уяач П.Эрдэнэзаяа
“Малхын хурд” галын уяач Б.Нэргүйбаатар
Өсөх ирээдүйтэй уяач:
“Боржигон хийморь” галын уяач Ё.Болдбаатар
“Унаган сүмбэр” галын уяач Г.Уранцэнгэл
“Манлайн хүлэгч” галын уяач Г.Намжилсүрэн
Супер азтан:
5-р багийн харьяат Г.Эрдэнэбилэг- 3,2 сая төгрөгийн үнэ бүхий малчны шар мотоциклийн эзэн болсон бөгөөд нэг азтан 750,000 төгрөгний үнэ бүхий DDISH TV иж бүрдэл 32 инчийн зурагтын эзэн болжээ.  Түүнчлэн “Хөдөлмөрийн оч” мал эмнэлгээс олгох 250.000 төгрөгийн үнэ бүхий морины эм бэлдмэл, “Nokia Чойр” гар утасны дэлгүүрийн хамт олны нэрэмжит бэлгийн эзнийг мөн сугалаагаар тодруулсан байна. Баяр дээр баяр нэмж 15 ахмад уяач, 30 уралдаанч хүүхдэд гарын бэлэг гардуулан оны  шилдэг 10 уралдаанчийг шалгаруулан шагнасан байна. Мөн баярын цэнгүүний үеэр Д.Мандахбаяр, Ц.Ундрах, Ц.Нямжав, П.Түмэнбаяр, Н.Эрдэнэбаатар, О.Эрдэнэбазар, А.Энхбаяр, А.Энхтөр нарын найман уяач ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагджээ.
Б.Эрдэнэсүрэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна