ХУЛГАР ХЭЭРИЙН ХИЙМОРИЛОГ ЭЗЭН
А.Тэлмэн
Цэцэрлэг сумаар овоглодог хоёр улсын цолтны нэг нь Монгол улсын Алдарт уяач Ишдоржийн Санжаа агсан юм. 1940 онд Цэцэрлэг сумын нутаг Хул азарга хэмээх газар Ишдоржийн ууган хүү болон мэндэлсэн тэрээр бага насаа тэр үеийн багачуудын нэгэн адил малын захад өнгөрөөж, тавдугаар ангиа төгсөөд мал маллах болжээ. Улмаар эх орны дуудлага хүлээн авч, Улаанбаатар хотноо Улаанхуаранд цэргийн алба хаан, халагдаж ирээд “Энх-Амьдрал” нэгдэлд адуу маллах болсон байна. Шаардлага өндөртэй хатуухан цаг үед албаны олон адуу маллан 1984 оныг хүргэсэн бөгөөд түүнээс хойш нэгдэл тартал хонь маллаж байсан гэдэг.
И.Санжаа агсан уяачийнхаа гарааг 1968 онд эхэлж, хүрэн халзан даага уяж сумынхаа наадамд тоосыг нь өргүүлж байсан бөгөөд анхны айргаа 1969 онд амссан юм. Эзнээ энэ насны хүсэл мөрөөдөл зорилготой нь уулзуулсан улаан морь И.Санжаа хоёр уулзсан нь бас л сонин түүх. Айлын хониндоо унадаг улаан морийг И.Санжаа хурдан хэмээн шинжиж авах санал тавихад гайхаж, өөлөх хүмүүс бишгүй байсан гэдэг. Гэвч тун удалгүй дахан дор эр, даахин дор хүлэг гэгчийг таниулж улаан морио сумынхаа наадамд түрүүлэн ирж, эзний магнайг тэнийлгэсэн билээ. Түүнээс хойш улаан морь 1970, 1971 онуудад сумандаа түрүүлж, аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд гуравт хурдалж байсан юм.
Нэгдлийн адуунаас олон хурдан буянг таньж уяж хурдлуулсан И.Санжаа агсан уяаны эрдэм заасан анхны багшаа нутгийн буурал Ц.Мижгээг гэдэг бөгөөд 1984 оноос өөрийн унаган адуугаар наадах болжээ. И.Санжаа уяачийн алдрыг дуурсгаж хурдалсан буянгуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь өөрийн унаган хүлэг “Хулгар хээр” морь нь. 1984 онд даагандаа сумынхаа наадамд долоолсон хээр үрээ шүдлэн цагаасаа эхлэн хурдалж:
Аймгийн баяр наадамд:
-1991 онд аймаг байгуулагдсаны 60 жилийн ойд -аман хүзүү
Сумдын баяр наадамд:
-1985 онд АХ-ын 64 жилийн ойгоор Цэцэрлэг суманд шүдлэнгийн- түрүү
-1986 онд АХ-ын 65 жилийн ойгоор Цэцэрлэг суманд хязаалангйин- түрүү
-1987 онд соёолондоо Увс аймгийн Зүүнхангай сумын 50 жилийн ойд түрүү
-1987 онд соёолондоо 3авхан аймгийн Асгат сумын 20 жилийн ойд айргийн гурав
-1989 онд АХ-ын 68 жилийн ойгоор Цэцэрлэг суманд- түрүү
-1990 онд АХ-ын 69 жилийн ойгоор Цэцэрлэг суманд түрүү
-1991 онд АХ-ын 70 жилийн ойгоор Цэцэрлэг суманд-аман хүзүү
-1993 онд АХ-ын 72 жилийн ойгоор Цэцэрлэг суманд-түрүү
-1994 онд Завхан аймгийн Асгат сумын ойд-аман хүзүү
-1994 онд Завхан аймгийн Баянтэс сумын 70 жилийн ойд-түрүү
-1997 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын 70 жилийн ой-түрүү
Ийнхүү аймгийн наадамд нэг аман хүзүүдэн, сумын наадамд найм түрүүлж,хоёр аман хүзүүдэн, нэг айрагдсан Хулгар хээр морь өөр олон наадмуудад цулбуур өргүүлэн уясан эзэн, унасан хүүхэд,наадамчин олноо баясгаж байсан цуут хүлэг юм.
40 жил хурдан хүлгийн уяа тааруулж, 22 айраг түрүү хүртсэн И.Санжаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2000 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртээсэн бөгөөд нутгийн залуустаа уяаны эрдэм ухаанаас харамгүй хуваалцдаг налгар буурал байжээ.
"Тод магнай" сэтгүүл №45
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.160.42
Мундаг уяач ах бсан даа
Reply66.181.178.63
Deer ued uyactid mongol uhaanaaraa mori uydag bsan
Reply66.181.178.63
Niitlegct Temuulend bayrlalaa ahig mini monholj bgaa tand ajilin amjilt husii ah mini mundag hun bsan aa
Reply43.250.126.29
Saihan hvn sain uyach baisimdaa hoohi
Reply66.181.160.80
Сайхан өвөө эх нутаг ард олон, үр ач биднийхээ төлөө бүхнээ зориулдаг байлаа. Сайхан нийтлэл байна. Сэтгэл хөдөлж өвөө дүү хоёроо дурслаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье
Reply