МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ЕСӨН АЗАРГА

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 23 -нд

1.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн гурав, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Аймгийн Алдарт Түвдэндоржийн Болдбаатарын “Магнай Халиун” азарга 15 оноогоор Монгол улсын 2015 оны хамгийн өндөр чансаатай азаргаар шалгарлаа.
2.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тав, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн дөрөв, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны айргийн гуравт тус тус хурдалсан Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Загджавын Мэндсайханы “Хээр” азарга 11 оноогоор ХОЁРДУГААРТ,
3.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн гурав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд түрүүлсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн “Янзага” зээрд азарга 8 оноогоор ГУРАВДУГААРТ,
4.ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын аман хүзүү, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү, Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржын “Шөвгөр” зээрд азарга 7 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
5.Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Шаравжамцын Бадамжунайн “Хүрэн” халзан азарга 7 оноогоор ТАВДУГААРТ
6.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын түрүү Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн “Өсгий цагаан” халтар азарга 6 оноогоор ЗУРГААДУГААРТ
7.ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн тав, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой Төвийн бүсийн хурд-2015 уралдааны айргийн тавд хурдалсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Баатаржавын Өнөрбаяны “Молом” хээр азарга 6 оноогоор ДОЛООДУГААРТ
8. “Хутагтын хурд-2015” Говийн хаврын бүсийн уралдааны айргийн тав, Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Төмөртогоогийн Батмөнхийн “Дүүрэн” Хээр азарга 6 оноогоор НАЙМДУГААРТ
9.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалсан Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболдын “Хээр” азарга 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
10.“Увс-хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Буянбатын Галбаатарын “Хар” азарга 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ.
11.“Хутагтын хурд-2015” Говийн хаврын бүсийн уралдааны түрүү Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Хархүүгийн Баатархүүгийн “Хээр” азарга 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
12.“Сэлэнгэ хурд-2015” хаврын хангайн бүсийн уралдааны түрүү Дархан аймгийн Орхон сумын уугуул Балжхүүгийн Үүрцайхын “Хээр” азарга 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ.
13. “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны түрүү Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Доржпүрэвийн Зоригоогийн “Бор” азарга 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ тус тус эрэмбэлэгдлээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна