Дуу хуурын өлгий Дундговь аймгийн уяачдын хийморь өөдөө байлаа
Дуу хуурын өлгий Дундговь нутгийнхан өнөө жил төрийн наадмын дэвжээнд хавтай сайхан наадлаа. Зөвхөн төрийн наадам ч гэлтгүй сум, орон нутгийн ойн баяр наадамд ч нэр нь цуурайтсаар. Цэнхэрмандалын ойд ч, хаа байсан Халзангийн ойд, Асгатын наадамд, Баянголын дүүргийн ойд, хүрээ цам даншигт ч тус аймгийн уяачдын хурдан хүлгийн хийморь өөдөө байлаа.
Дүнжингаравын хурд:
Өнөө жилийн Дүнжингаравт Дундговийнхон сайн наадаж том наадмаа сайхан эхлүүлсэн. Тус баяр наадамд Б.Наранхүү цуут монгол хээр азарга аман хүзүүдүүлж, Хулдын Цэвэлсодномын Ганхүүгийн загал азарга дөрөвт, Эрдэнэдалайн Дагвын Доржийн хүрэн азарга тавд хурдалж гайхуулсан байна. Их морины уралдаанд Сайнцагааны Адьяагийн Мөнхбаярын Дэмбээ загал хэмээх зургаан настай хүлэг айрагдсан. Соёолонгийн уралдаанд Өлзийтийн Пунцагийн Эрдэнэчулууны хонгор үрээ гуравт, Хулдын Баярсайханы Лхагва-Очирын хүрэн үрээ тавд давхисан.
Хутагтын хурд:
Өнөө жилийн гурван хаврын бүсийн уралдааны нэгийг Дорноговь аймаг зохион байгуулсан. Тус уралдааны хурдан их насны уралдаанд Хулдын Д.Батхуягийн Дөлгөөн хүрэн морь хурдалж халхын дэвжээнд хаа ч уралдах хүлэг болохоо нотлов. Хурдан хүрэн морь өнгөрсөн жил тав түрүүлж байсан юм. Соёолонгийн уралдаанд Өндөршил сумын уяач Гүндсамбын Батхүрэлийн саарал үрээ айрагдаж Гүр адууны чанар чансааг таниулав. Энэ саарал үрээ Гүр удамтай, Хулдын Ц.Ганхүрэлийн хурдан саарлын төл гэдэг.
Улсын наадам:
Өнөө жилийн төрийн наадамд соёолон насанд Адаацаг сумын Хуягбаатарын Доржхоролын хурдан зээрд үрээ аман хүзүүдсэн. Яг өөрийн унаган адуу гэх хурдан зээрд үрээ гарсан цагаас өнгөнд уралдсаар Максын хурдан зээрд үрээний ард ирж аман хүзүүдсэн билээ. Мөн насанд Хулд сумын залуу уяач Жинлэнгийн Рэнцэнпүрэвийн халзан үрээ дөрөвт хурдалсан. Гарсан цагаасаа айрагт зарлагдсаар ийнхүү төрийн данстай хүлэг болов. Ер нь өнөө жилийн соёолонгийн уралдааны агуулгыг харвал Дундговийнхон сайн нааджээ гэж хэлж болно. Наймд Сайнцагааны Адъяагийн Мөнхбаярын Уулбаяны унаган хээр үрээ, есэд Эрдэнэдалайн Лантуугийн Алтанхуягийн хээр үрээ давхисныг бас санах хэрэгтэй. Хязаалан насанд Пэлжээгийн Одонбаатарын халиун үрээ аман хүзүүдсэн. Луус сумын шилдэг уяач Чулуунбаатарын Алтансүх энэ үрээг уясан. Айргийн тавд говийн энэ цагийн нэрт түмэн эх Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээ давхисан. Чавганцын буурлын тав дахь үеийн тод төлөөлөгч энэ хүлэг улсын наадамд дараалан айрагдаж гайхамшигт амжилт тогтоолоо. Шүдлэнгийн уралдаанд Өлзийт сумын унаган адуу Дэмчигцоодолын Эрдэнэбулганы Тэнүүн хонгор үрээ түрүүлсэн. Дааган цагаасаа тодорсон түмэн эх энэ наадмын дараа ч амжилтаа бататган сайн уралдсаар байна. Гарсан цагаасаа өнгөлсөн Хулдын Баярсайханы Лхагва-Очирын хурдан хүрэн үрээ барианы адагт яльгүй ташиж гуравт баригдсан. Даншиг хүрэн азарганы төл ах дүү таван хурдан хүрэн адууны дундах нь энэ хүрэн үрээ юм. Өнөө жил сумандаа хаврын уралдаанд айрагдсанаар анхлан тодорсон билээ. Зургаад Дашийн Дэмчигцогийн зээрд үрээ хурдалсан. Мөн л өөрийн унаган адуу бөгөөд Х.Бадарчингийн хурдан хүрэн азарганы дөрөв дэх үеийн удмын хурд юм. Аравт хязаалан айрагдуулсан Д.Сүхбаатарын ах Д.Ганхуягийн хурдан зэгэл хонгор үрээ хурдалсан байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд улсад айрагдсан эдгээр хурдан хүлгүүд яг нутгийн унаган адуу байсан төдийгүй дээшээ хоёр гурван үедээ ч дуу хуурын өлгий нутагт тэнцсэн адууны удам юм. Харин төрийн наадмын маргааш болсон уяачдын баярт тус аймгийн Дэрэн сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хурдан хул азарга эрлийз дээд насанд аман хүзүүдэж урд жилийн амжилтаа бататгаад байна. Дааганы уралдаанд Эрдэнэдалайн Цэндийн Гансүхийн хар даага айрагдсан билээ. Эрлийз дунд насанд зургаалсан Өвөрхангайн Б.Даваадоржийн хээр үрээг Дундговь нутгийн уяач Д.Эрболд сойжээ.
Өвөрхангайн даншиг:
Тус даншиг наадамд төрийн түмэн эх хээр морины эзэн Баатаржавын Өнөрбаян хурдан хээр азаргаа тавд хурдлуулж, эрлийз дунд насанд улсын Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан үрээ, эрлийз бага насанд Цэндийн Гансүхийн улсын наадамд айрагдсан хар даага тус тус түрүүлжээ.
Сүхбаатарын даншиг:
Тус даншигт Дундговь аймгийн Өлзийт сумын уяач, УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүүгийн амгалан төрийн ажнай шарга азарганы төл хурдан шарга шүдлэн айргийн тавд хурдлав. Эцгийгээ үйлын үргүй дуурайсан энэ хүлгийн эх нь ч цуут хурдан монгол хээр азарганы удамтай юм.
Говь шанхын даншиг:
Тус даншигт Дундговийн уяачид давуутай наадаж, дөрвөн түрүүг нь найман айрагтай авсан. Азарганд орон нутгийн нэрт түмэн эх Өлзийтийн Жамсрангийн Отгонбаярын цагаан, Сайхан-Овоогийн Баярсайханы Мөнхсайханы хонгор гэсэн хоёр лут азарга айрагт багтаж наадсан. Соёолонгийн уралдаанд Х.Пүрэвдоржийн зээрд улсын наадмын дутуугаа гүйцээн түрүүлж, Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан аман хүзүүдсэн. Хязааланд мөн л Д.Сүхбаатарын хонгор халзан түрүүлж, Өлзийт сумын залуу уяач Тунсагийн Чанцалын зээрд халзан үрээ гуравт давхижээ. Шүдлэнгийн уралдаанд Өлзийт сумын уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы хонгор үрээ нь түрүүлж, мөн уяачийн сойсон Эрдэнэдалайн Чулууны Ганцогтын зээрд үрээ аман хүзүүдсэн юм. Дааганд Монгол Улсын Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хүрэн даага түрүүлж, хүү Б.Лхагва-Очирын зээрд даага аман хүзүүдэж наадмын эхнээс эцэс хүртэл урамтай сайхан нааджээ. Мөн наадмын тавд хурдалсан их нас, соёолонг Дундговь нутгийн залуус уясан гэдгийг мартаж болохгүй. Баяр наадмын арвын дотор давхисан хүлэг ч олон билээ. Эрлийз насанд Л.Эрдэнэбаатарын хул азарга, Сайнцагааны П.Одонбаатарын хүрэн үрээ, Эрдэнэдалайн Донхорын Сумъяасүрэнгийн хээр дааганууд айрагджээ.
Уяачдын холбооны 20 жилийн ой:
Их уулын энгэрт найман сарын эхээр том даншиг боллоо. Бүсэд уралдсан аварга хүлгүүд дахин нэгэнтээ цуглаж шандсаа сорив. Энэ даншигт Баатаржавын Өнөрбаяны хээр азарга дөрөвт хурдалсан. Д.Эрболдын сойсон О.Чимэддоржийн хул их нас аман хүзүүдэж, соёолонгийн уралдаанд Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан, Ж.Эрдэнэтөгсийн хүрэн үрээнүүд айрагдаж, Шанхын түрүү хурдан зээрд үрээ зургаалсан юм. Хязаалангийн уралдаанд С.Шинэбаатарын хүрэн үрээ аман хүзүүдэж, шүдлэнгийн уралдаанд Д.Эрдэнэбулганы хоёр үрээ гурав дөрөвт, Б.Наранхүүгийн хурдан шарга үрээ тавд тус тус хурдлав. Эрлийз дунд насанд С.Шинэбаатарын хонгор халзан үрээ түрүүлж, Цэндийн Гансүхийн хар даага айрагджээ.
Даншиг наадам-Хүрээ цам -2015:
Хүйн долоон худагт болсон энэ даншиг наадамд тус аймгийн Адаацаг сумын харьяат Ойдовжунайн Ганбатын хонгор халзан үрээ гуравт хурдалсан юм. Улсын Алдарт уяач Ц.Цэрэнбалын адууны энэ хүлэг өнөө жил аймагтаа аман хүзүүдээд байсан юм.
"Тод магнай" сэтгүүл №70
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна