Ц.ТУВААНЫ ХУРДАН ХУЛ

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 16 -нд

Өнгөрсөн жил АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдалж байсан Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Тувааны хул үрээ өнөө жил эрлийз дунд насны ангилалд аравт давхисан. Эзэндээ төрийн наадмын анхны айргийг авчирч магнайг тэнийлгэж байсан хул үрээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд даага :
Цагаан-Овоо сумын баяр наадамд айрагдсан
2014 онд шүдлэн:
Архуст сумын 55 жилийн ойд түрүү
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
“Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2015 онд хязаалан:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдаанд айргийн дөрөв
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна