ГУРВАН ТҮРҮҮН ЭЗЭН ТОЛИН САРТ

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 15 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын Хувьсгалын 93 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж, түмэн олноо баясгаж байсан хээр үрээ өнөө жил Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн нэр дээр уралдан наймаар давхисан билээ.
Улс, бүсийн чанартай гурван наадамд түрүүлээд буй Толин сарт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу юм.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: АХ –ын 88 жилийн ойн баяр наадамд айргийн тавд давхиж байсан хүрэн халзан азарга
Эх: Алдартын унаган хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд түрүү
2015 онд
“Хутагтын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд найм
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна