Уралдаанч Ө.Шинэбаяр: Анх өвөөгийнхөө хээрийг унаж сумандаа айрагдуулж байсан
А.Тэлмэн 2015 оны 12-р сарын 11 -нд
АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас...
-Алаг үрээгээ айргийн тавд хурдлууллаа, баяр хүргэе?
-Баярлалаа. Уг нь өнгөнд гарсан юм. Тэгээд замын дунд ороход арван хэд рүү орсон. Хэсэг амарч байгаад ахиад урагшилж, тэгээд л айрагдсандаа. Цагаан өсгийтэй хүрэн үрээ, бас нэг хүрэн үрээ, хээр үрээтэй урд хойноо ороод хэсэг явсан. Хоёр хүрэн нь Төв аймгийн Баянцогт сумын ойгоор айрагдсан гэнэ лээ.
-Уралдааны замд гарахад уяач нь юу гэж захисан бэ?
-“Айрагдахыг л бодоорой” гэсэн. Тэгээд л гараагаа алдахгүй шүү гэж бодоод урдуур орж зогссон.
-Улсын наадмын морь хэдэн жил унаж байгаа вэ?
-Энэ жил л анх удаа унаж байна. Түүнээс өмнө сумынхаа баяр наадамд л морь унаж байсан.
-Аль сумынх билээ?
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сум.
-Алаг үрээ ноднин Ховдод болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэгэхэд чи унаж байсан уу?
-Үгүй ээ. Би энэ жилээс л унаж байгаа. Улсын баярын урд үсэргээнд унаж байгаад баяраар унаж айрагдуулсан. Дараа нь Булганд болсон бүсийн наадамд бас унаж гурваар давхиулсан.
-Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон уу? Улсын наадамд морь айрагдуулсаныг чинь мэдээд баяр хүргэсэн үү?
-Хүүхдүүд мэдэж байна лээ. Манай ангид хурдан морь унадаг хүүхэд хэд хэд бий. Гэхдээ одоогоор улсын наадамд айрагдуулсан хүүхэд надаас өөр байхгүй ээ.
- 11 настай юм байна. Хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?
-Дөрвөн настай байхад аав маань зааж өгсөн. Манай аав бас морь уядаг.
-Тэгвэл анх аавынхаа уясан морийг унадаг байжээ дээ?
-Тиймээ. 2010 онд сумынхаа наадамд Баасандорж өвөөгийнхөө хээрийг унаж айрагдуулсан. Тэгээд Говь-Алтай аймгийн Чамдмань сумын наадамд Төмөрхуяг ахын азаргыг унаж хоёр удаа түрүүлгэсэн. Бас Ховд аймгийн Зэрэг сумын 90 жилийн ойд хар азаргыг нь унаж түрүүлгэсэн. Төмөрхуяг ах Баасанжав эмчийн морьдыг уядаг юм.
-Начингийн Баасанжав уу?
-Тийм. Мөн Тэрбиш ахын хээр морийг унаж Чандмань сумын наадамд дөрвөөр давхиулж байсан. Хаврын уралдаанд нэг буурал үрээг нь унаж айрагдуулсан. Заримыг нь мартчихаж. Уг нь зөндөө л морь айрагдуулсан.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болохыг хүсдэг.
-Өөрийн нэртэй адуутай юу?
-Бий бий. Намайг даахиа үргээлгэхэд өвөө, Мөнхөө ах хоёр охин даага бэлэглэсэн. Тэр гүүнүүдээс охин голдуу унага гардаг. Тэгж байгаад эр унага гарахаар нь уяна гэж бодож байгаа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна