Уяач Ш.Шижирбаатар: Төрийн зарлигтай наадмын анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 10 -нд

АХ-94 жилийн ойн баяр наадмаас...
-Төрийнхөө наадмаас айраг хүртэн одтой сайхан наадсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. АХ-ын 94 жилийн ойн баяр наадам   өргөн дэлгэр сайхан боллоо. Төрийнхөө наадамд халзан үрээгээ айрагдуулсандаа баяртай байна.
-Томоохон наадмын анхны айраг болов уу хэмээн таамагласан. Зөв үү?
-Тиймээ. Төрийн зарлигтай наадмын анхны айраг. Би ер нь хоёр дахь удаагаа улсын наадамд морь мордуулж байна. Үүнээс өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор  даага мордуулж, 100 гаргаж давхиулсан. Улсын чанартай бүсийн наадам гэвэл 2013 онд Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ 22-оор давхиулж байсан.
-Өнөө жилийн тухайд  хэдэн насны морь мордуулсан бэ?
-Ганцхан халзан үрээтэйгээ ирсэн. Аймгийн баяр наадамд манай уяач хоёр гурван насны морь мордуулсан байна лээ.
-Ингэхэд хэдий үеэс морь уяж байгаа  юм бэ?
-10 гаруй жил болж байна. 1000 долларын бооцоот уралдаанд даага дундуур давхиулж байсан. Миний морьдыг манай үеэл аймгийн Алдарт уяач Пунцагийн Гансүх маань уядаг юм. Энэ дашрамд уяачдаа баярлаж явдгаа уламжилмаар байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна