Л.Отгонбаатар: Хүрэн үрээ маань төрийн наадмын анхны айргийг авчирлаа
А.Тэлмэн 2015 оны 12-р сарын 09 -нд
АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас...
-Төрийнхөө наадамд хурдан хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Өмнө нь Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас айраг хүртэж байсан. Харин энэ удаа төрийнхөө наадамд хүрэн үрээгээ айрагдууллаа. Баяртай байна.
-Өмнө нь аль бүсийн наадамд ямар насны морь айрагдуулж байсан билээ?
-2013 онд болсон Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд хар морио аман хүзүүнд хурдлуулсан. Тэр хар морь маань монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд 11-ээр давхиж, хангайн бүсэд түрүүлсэн шүү дээ. Түүний дараа сая хүрэн үрээ маань улсын наадам болон “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд тус тус аман хүзүүдээд, ММСУХ-ны 20 жилийн ойн наадамд таваар давхисан.
-Өнөө жил сайхан нааджээ?
-Тэгсэн. Хүрэн үрээ маань хавар нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьд-2015” уралдаанд бас аман хүзүүдсэн. Энэ жил дөрөв уралдаж, дөрөв айрагдчихаад байгаа юм.
-Улсын баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Их насанд хар морио, эрлийз дунд насанд хүрэн үрээгээ мордуулж, их морио замаас нь татуулсан. Тэгээд улсын наадмын дараа Өмнөговийн бүсэд уралдуулж, 30-н хэдээр давхиулаад, ММСУХ-ны 20 жилийн ойд уралдуулж дундуур давхиулсан.
-Өнөө жил хэдтэй морь вэ?
-11-тэй.
-Хаанахын адуу юм бэ?
-Дорнод аймгийн адуу гэнэ лээ. Би хүнээс авсан болохоор нарийн сайн мэдэхгүй байна. 2009 онд соёолондоо Ламын Гэгээний даншиг наадамд таваар давхисных нь дараа би Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаас авч байсан юм.
-Ингэхэд та төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Хоёр дахь жилдээ оролцож байгаа нь энэ.
-Хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
- 2012 оноос морь уяж, байгаа харьцангуй залуу уяач аа. Гэхдээ аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангачихсан шүү.
-Уяачийн жаргал, зовлонг мэдрэхэд юу нөлөөлсөн бэ?
-Манай өвөө морь мал уядаг хүн байсан. Мөн би өөрөө багадаа хүний ганц нэг морь унадаг байлаа. Тэр бүхэн маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Хамгийн гол нь 2012 онд манай нэг найз надад морь бэлэглээд , тэгээд л ер нь сэтгэл шулуудсан даа.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна