УНАГАН АДУУГААРАА УРАМТАЙ НААДАГЧ Э.БАНЗРАГЧ АЛДАРТ
А.Тэлмэн 2015 оны 12-р сарын 08 -нд
Өмнийн их говиос улсын цолтой хэд хэдэн уяачид байдаг билээ. Говьшанхын хурдны цөм гэгддэг Манлай сумаас Ц.Жанж, О.Аюуш, харин Ханхонгороос Дашдорж, В.Наранмандал, Ц.Шоовдор нарын улсын Алдартууд төрөн гарсан байдаг бол Хяр толгод, тал хөндий хосолсон Цогт-Овоо сумаас Э.Банзрагч, Ч.Гүүш нарын хоёр Алдарт уяач төржээ.
Энэхүү эрхэм цолны эзнээр 2000 онд тодорсон Э.Банзрагч Алдарт нэгэн үе Цогт-Овоогийн байтугай аймгийн наадмын эзэлж явсан хийморьтой эр. Адууны эвийг олж, уяаг нь тааруулах их үйлсэд аль эрт 12 настайгаасаа зүтгэсэн тэрээр 1975 оны аймгийнхаа баяр наадамд таван насны адуу хөтөлж ирэн гурвыг түрүүлгэж, нэгийг нь айрагдуулан ханхайж зогссон гэдэг.
Бүр тодруулбал Цогт-Овоогийн унаган хүүгийн цагаан хязаалан, хээр алаг шүдлэн, алаг даага нь түрүү магнай болж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол, цагаан соёолон нь айргийн гурваар хурдалж тэр өдрийн наран түүнийг л ээгээд байх шиг санагдсан хэмээсэн нь бий. Ийнхүү аймгийн наадмын гурван түрүүг унаган хүлгүүдээрээ хүртчихээд зогсож байсан нь түүний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг. Нэмж сонирхуулахад нэг өдрийн гурван түрүүн эзэд цөм түүний хурдан хээр азарганы төлүүд бөгөөд эцэг хээр нь Шанхайн их уяач А.Жанцангийн унаган хүрэн азарга гэдэг билээ.
Алдартын аархаж дээлэндээ багтахгүй явсан жаргалтай мөчүүд үүгээр хэмжигдэхгүй. Цогт-Овоо сумынхаа наадамд таван насны адуутай очин, хоёр түрүү, гурван айраг хүртэн ханхайж зогссон удаатай. Ийнхүү унаган хүлгэдийнхээ буянаар 37 түрүү, 21 айраг хүртэн урамтай сайхан наадсан буурал Алдарт 1996 оны Таван толгойн уурхайн 30 жилийн ойн наадмыг яагаад ч юм дурсах дуртай. Тэр наадамд хурдан хээрийнх нь төл алаг даага түрүүлж, магнай юуг нь тэнийлгэн, самсаа юуг нь шархируулсан гэдэг.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна