ТОД МАНЛАЙН ТОМ ХҮРЭН

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 07 -нд

Арын сайхан хангай нутгийн бахархалт хөвгүүдийн нэг нь  Ихтамир сумын уугуул, Тод манлай уяач Чимэддоржийн Ганзориг юм. Сүүлийн долоон жил улс, бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй тэрээр морин жилд Монгол Улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсныг уншигч та бүхэн санаж буй бизээ. Тод манлайн Том хүрэн азарга АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд аравт хурдалсан. Ингээд уншигч танаа том хүрэнгийн талаар товч мэдээллийг хүргэе.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан хамар цагаан хүрэн азарга
Эх: Цэвэр Англи гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд хязаалан:
Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав
2014 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд найм
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав
2015 онд хавчиг:
 АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна