ХАРААЦАЙ ЗЭЭРД

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 04 -нд

Үндэсний спортоо дэмжигч Н.Даш-Өлзий Манлай өнөө жилийн амжилтаараа Монгол Улсын Тод манлай уяачийн болзол хангаад байгаа талаар дээр дуулгасан. Хорин жилийн хөдөлмөрийн үр шимээ амсч сүүлийн жилүүдэд амжилт арвин наадаж буй түүний Хараацай зээрд азарга АХ-ын 94 жилийн ой, төрийн их баяр наадамд наймд хурдалсан билээ. Даагандаа улсын наадамд айргийн таваар хурдлан амжилтын гараагаа эхэлсэн хурдан хүлгийн талаар уншигч танаа танилцуулбал:
УДАМ, УГШИЛ
Эцэг: Араб хүрэн халзан азарга
Эх: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Агвааны адууны зээрд гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2011 онд даага

АХ-ын 90 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
2012, 2013 онуудад:
Уралдалгүй өнжсөн
2014 онд соёолон:
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2015 онд хавчиг азарга:
“Хутагтын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд найм
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд түрүү
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдаанд ес
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна