МУ-ын Манлай уяач Н.Даш-Өлзий: 10 айраг, түрүү авч Тод манлай уяач цолны болзлоо хангасан
А.Тэлмэн
-Сүүлийн гурван жил улс, бүсийн наадмаас айраг, түрүү алдаагүй Хурган хонгор монгол түмний бахархалт хүлгүүдийн нэг юм. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайхан тодорхойлолт байна.
-Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Төрийн наадам дэгтэй, тогтсон ёс заншлаараа сайхан л боллоо. Онцлог гэвэл өмнөх жилүүдээ бодвол морь малны тарга хүч жаахан тааруу байсан байх. Нөгөөтэйгүүр үүлдэрлэг байдлаар ялгах тал дээр нэлээд алдаа гарсан. Нэг тийш нь хэтэрхий хэлбэлзүүлж, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүллээ. Ялангуяа бага насан дээр. Ингэж уяачдын хөдөлмөрийг баллаж, наадамчдын дургүйг хүргэж болохгүй. Уяачийн хөдөлмөр гэдэг их нарийн. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ нэг л өдөр үздэг онцлогтой. Гэтэл түүнийг нь хэдхэн тооны хүмүүс үгүй хийж байна. Цаашдаа ийм алдаа дахин гаргахгүй байх хэрэгтэй. Байдал олон давтагдвал төрийн наадмаа зорьж ирж уралддаг уяачгүй болно шүү.
-Энэ асуудлыг ер нь хэрхэн шийдэх ёстой юм бол. Та юу гэж боддог вэ?
-ММСУХ морьдыг үүлдэрлэг байдлаар ялгах тухай саналыг гаргасан шүү дээ. Нэлээдгүй тэмцлийн үр дүнд ийм шийдвэрт хүрсэн. Ихэнх уяачдын эрх ашигт нийцсэн, хөдөлмөрийг нь үнэлсэн шийдвэр мөн. Гэтэл баяр наадмын комисст уяачдын холбооны төлөөлөл бараг ордоггүй. Төрийн наадам гэдэг нэрийдлээр оруулахаас татгалздаг. Уг нь ажлаа мэддэг хүмүүс л үүнийг хиймээр байгаа юм. Ажлаа мэддэг хүмүүсийн зохион байгуулдаг уралдааны үеэр ийм маргаан гардаггүй шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа.
-Санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Өнөө жилийн баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Эрлийзтэйгээ нийлээд зургаан насны морь мордуулсан. Эрлийз дээд насны ангилалд Хурга хонгор маань дөрвөлж, Хараацай зээрд маань наймлалаа. Дунд насанд бас нэг гайгүй үрээ уралдуулсан, түрүүлж яваад хадуурчихлаа. Эрлийз дааганууд бариатай л давхилаа.
-Монгол морьдын уралдаанд хэдэн нас мордуулсан бэ?
-Соёолон, шүдлэн арав гаргаж давхисан.
-Эрлийз ангилалд Манлайн адуунууд дүүрэн айрагтай нааддаг болжээ?
-Яахав сайхан хурдан буянгууд төрж л байна. Энэ хавар “Хутагтын хурд”-д гурвалсан хавчиг азарга, даагандаа айрагдаж байсан шүү дээ.
-Улсын наадмын дараа аль бүсийн наадамд очсон бэ?
-Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд оролцож, хоёр түрүү, нэг айраг авсан. Хангайн бүсийн уралдаан зохион байгуулалт сайтай, сайхан болсон. Би хувьдаа сэтгэл хангалуун байгаа.
-Хоёр жил дараалан цолоо ахиулаад байгаа. Би андуураагүй бол Тод манлайн болзол бараг биелсэн байх шүү?
-Биелэчихсэн шүү /инээв/. Энэ он гараад цагаан сараас хойш улс, бүсийн чанартай наадмаас арван айраг, түрүү авсан. Түүний тав нь дээд нас. Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанаас бас гурван айраг, ММСУХ-ны 20 жилийн ойн наадмаас нэг айраг авсан шүү дээ.
-Аргагүй сайхан нааджээ
-Морь айрагдаж, түрүүлнэ гэдэг олон хүний хөдөлмөрийн үр дүн байдаг. Манай уяач Батцоож, туслах уяач Жунай нар маань маш сайн ажиллаж байна. Дээр нь бид адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна