Уралдаанч Б.Бадрахжавхлан: Түрүүлгэчихье гэж их хичээсэн

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 24 -нд

АХ-94 жилийн ойн баяр наадмаас...
-Унасан хүлгээ айрагдуулсан авхаалжтай хүүд баяр хүргэе. Хул азаргаа хэд дэх жилдээ унаж байна вэ?
-Энэ жилээс унаж байгаа. Өнгөрсөн жил улсад айрагдахад нь өөр хүүхэд унасан.
-Улсын наадамд мөн анх удаа морь унаж байгаа хэрэг үү?
-Тиймээ, олон газрын хурдан хүлгүүд ирээд, их гоё болдог юм байна.
-Хул азаргаа түрүүлгэчихье л гэж хичээж байв уу?
-Тэгэлгүй яахав. Урьд өдрөөс нь эхлээд л түрүүлгэчихье гэж их хичээсэн. Гэхдээ аман хүзүүдүүлсэндээ баяртай байгаа.
 Азаргаа айрагдуулсаны дараа хүн болгон баяр хүргээд гоё байсан.
-Хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ?
-Анх зургаан настай морь унаж сураад,  гурван жилийн өмнөөс хурдан морь унаж байгаа. Улсын наадмын дараа Говьшанхын хурд уралдаанд очиж азаргаа айрагдуулсан. Мөн ММСУХ-ны 20 жилийн ойд наймаар давхиулсан. 
-Орон нутгийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүү аваад байгаа вэ?
-Аймгийн наадмаас хоёр, сумын наадмаас дөрөв, тав болсон байхаа. Говьсүмбэр аймгийн бүсийн уралдаанд Шанаасүрэнгийн зээрд даагыг унаж аман хүзүүдүүлсэн. Бас  Дундговь аймгийн наадамд Эрдэнэбаатар ахын хээр даагыг унаж аман хүзүүдүүлсэн. Мөн Дэрэн сумын харьяат Гончигжав ахын зээрд даагыг унаж сумын наадамд айрагдуулсан. Овооны наадамд бол олон айрагдуулсаан.
-Хэддүгээр ангид сурдаг вэ? Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон уу?
-Зургаагийн А ангид сурдаг. Манай ангид морь унадаг хүүхэд хэд хэд бий. Гэхдээ одоогоор улсын наадамд морь айрагдуулсан нь би л байна.
-Сурлага, спортын өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
 А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна