Шинэ-Идэр сумын хурдан хүлгэд
А.Тэлмэн
Шинэ-Идэр сумынхаа болон бусад баяр наадмуудад амжилттай хурдалж байсан морьдын талаар ард түмний дунд яригддаг хууч яриа, зарим нэр бүхий уяачдын хэлснийг сийрүүлэн хүргэж байна.
Гуравдугаар багийн харьяат Монгол улсын сайн малчин, аймгийн Алдарт уяач Цэвэгжавын Пүрэвжав адууныхаа хурд, удам, угшлыг сайжруулахад онцгой анхаардаг нэгэн бөгөөд унаган хээр морь нь сумынхаа баяр наадамд олонтаа цулбуур өргүүлсэн хурдан буян юм. Мөн дөрөвдүгээр багийн уяач Батжаргалын Баяржаргал агсны хээр гэх бие томтой, дэл, сүүл сайтай морь байсан бөгөөд “Асман хээр” нэрээр алдаршиж тухайн үеийнхээ наадмуудад амжилттай сайн хурдалж байсан билээ. Хээр морийг Асман хэмээн нэрийдсэний учир нь азарга байхад нь засаж унааны морь болгон хөнгөлж улмаар уяж хурдлуулан амжилтанд хүрсэн учир нутгийн олон ийм нэр хайрлажээ. Дашрамд сонирхуулахад Асман хээр азарга байхдаа гүү хурааж гарсан төл нь сумын Алдарт уяач Б.Цэрэнжавын Хулгар хүрэн нэртэй хурдан хүлэг байсан бөгөөд сумынхаа наадамд түрүүлж, айрагдаж байсан билээ.
Хоёрдугаар багийн уяач Болийн Магнайгийн унаган алаг морь 2003 онд шүдлэндээ, 2005 онд соёолондоо тус тус сумандаа түрүүлж байсан хурдан хүлэг. Нас нийлснээс хойш уягдаагүй энэ буянг илүү амжилт үзүүлэх хүлэг байсан хэмээн ярих хүмүүс бий. Нэгдүгээр багийн уяач Лодонгийн Аюушжав агсны “Шавхай хээр” хэмээн алдаршсан хурдан хээр морь сумынхаа баяр наадамд хэдэнтээ цулбуур өргүүлсэн хүлэг бөгөөд хүүхэд унахад номхон, гэрийн ойролцоо байдаг хонины морь байсан учраас ”шавхай хээр” гэж нэршсэн гэдэг. Аюушжав агсан хурдан ногоон үрээгээ уралдуулахаар барианаас гаргахдаа хээр морио унаж гаргадаг байсан бөгөөд “шавхай хээр” ч тэднээс дутахгүй хурдалдаг байсныг нь анзаарч уяж эхэлсэн хэмээдэг.
Дөрөвдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Ламжавын Батбаярын алаг үрээ нь 2007 онд сумынхаа баяр наадамд айрагдсан бөгөөд жороо явдалтай болсноосоо хойш уягдаагүй юм. Нэгдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Буурцагийн Нацаг агсны шарга морь өөрийн сум болон зэргэлдээх аймаг, сумдын наадмуудад олонтаа айрагдаж, түрүүлж байсан хурдан хүлэг. Нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Д.Түмэнбаярын хул хээр морь сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, олон удаа айрагдсан хурдан хүлэг юм. Олон түмэндээ “Хул хээр” хэмээн алдаршсан энэ морь нь Түмэнбаяр уяачийн унаган адуу билээ. Нэгдүгээр багийн харьяат, аймгийн начин Жигжид гуайн аав Дэлэг уяачийн хурдан саарал морь сумынхаа баяр наадамд гурван удаа түрүүлж байжээ. Нэгдүгээр багийн уяач Нямренчин агсны борлог сумынхаа баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа аман хүзүүдсэн нэгэн цагийн цуут хүлэг бөгөөд хожим Лхагваа дарга худалдан авч уяж байсан гэдэг. Нэгдүгээр багийн уяач Лхачин агсны улаан морь сумын баяр наадамд гурван удаа түрүүлсэн манай сумын шилдэг хурдан морьдын нэг байсан хэмээдэг. Улсын сайн малчин, аймгийн Алдарт уяач Лааганы Шаравдоржийн хүрэн азарганы төл бор азарга сумынхаа наадамд хоёр түрүүлж, дөрвөн айрагдан, овоо, тахилгын баяруудад олон удаа түрүүлж,айрагдаж байжээ. Улсын сайн малчин Лааганы бага хүү Тэгшбаярын алаг морь мөн тэдний хүрэн азарганы төл. Сумынхаа наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан энэ хүлгийг дурдах нь зүйтэй байх. Нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ванчингийн Энэбиш олон алаг адуутай. Тэдний дундаас сумынхаа наадамд хоёр түрүүлж, олон удаа айрагдсан алаг морийг нутгийн олон андахгүй. Гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Яндагийн Батаагийн хурдан хүрэн морь сумынхаа 70 жил, сургуулийн 50 жилийн ойн баяруудад дараалан түрүүлж олон айрагдсан хурдан сайн хүлэг. Битүү морь суманд айрагдсан Доржоохүүгийн цоохортой уралдуулахад хол дутахгүй давхидаг байсныг нь анзаарч уяж хурдлуулсан хэмээдэг. Хоёрдугаар багийн уяач Галбаагийн Цэвээннамжилын улаан морь нь бүсийн сумдын болон өөрийн сумынхаа наадмуудад амжилттай давхиж айрагдаж түрүүлж байсан энэ нутгийн хурдан хүлгүүдийн нэг. Нэгдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Дарамжавын Чагнаадоржийн хурдан хар морь, хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Бүдээгийн Лхагвасүрэнгийн улаан, гуравдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Сүмбэрэлийн Доржоохүүгийн хурдан цоохор морь, нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Должинжавын Халтарын хар морь, дөрөвдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Пэрэнлэйн Доржоохүүгийн хул морь, хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач, хурдан морь цоллооч Ванчингийн Лхагвадоржийн хээр азарга, дөрөвдүгээр багийн уяач Дэнсмаагийн Эрдэнэшангийн хүрэн азарга, дөрөвдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Чойнорын Түдэвдагва, Түчилравдан,Түдэвванчиг нарын хээр морьд нь нутгийн унаган хүлгэд бөгөөд сум орон нутаг цаашлаад зэргэлдээх сумдын наадамд олонтаа түрүүлж айрагдаж байсан юм.
"Тод магнай" сэтгүүл №45
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна