Монгол улсын Алдарт уяач Д.Балданжамц
А.Тэлмэн
Дорнын шаргал говиос төрсөн дараагийн улсын цолтон бол Монгол Улсын Алдарт уяач Даваагийн Балданжамц агсан юм. Айраг сумын нутаг дахь Бударын Баруун-Улаан хэмээх газар 1928 онд төрсөн тэрээр 1960-аад оноос эхлэн хурдан хүлгийн уяа тааруулах болсон хэмээдэг. Айлын голомт залгах ганц хүү суурин дизелийн машинч мэргэжил эзэмшин Сайншандын Эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн цахилгаан станцад ажиллах болж, 40-өөд жил энэхүү албандаа зүтгэжээ. Харин морь уяж сойхын тухайд 1960-аад оны үеэс эхэлж, 1963 онд Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдлийн таван жилийн ойгоор будан даагаа аман хүзүүнд хурдлуулж анхны айргаа амсчээ. Тэр цагаас хойш ээлжийн ажлаа завчилж, морь уях их үйлсэд шамдсан тэрээр 1970 онд Дэлгэрэх сумын харьяат Банзрагчаас Толин сартай зээрд хязаалан авсан нь Алдартын магнайг олонтаа тэнийлгэсэн хурдан буян байсан юм. Зээрд үрээ ирсэн жилээ Алтанширээ сумын наадамд түрүүлж, дараа жил нь буюу 1971 онд Ардын Хувьсгалын 50, Дорноговь аймаг байгуулагдсаны 40 жилийн ой аймгийн баяр наадамд саахалтын зайтай хол түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлжээ.
Ийнхүү хурдан хурц нь танигдсан зээрд үрээгээрээ азарга тавьж, хадам аав Дамдингийн Дамбарэнчингийн адууны / эхтал/ угшилтай гүүнүүд хураалган Балданжамцын зээрдүүд гэх олон сайхан хурдан хүлгэдтэй болсон билээ. Жишээлбэл, зээрд азарганы үр төл Жижиг зээрд, Хонгор, Шарга , Юрагийн зээрд , Ж.Санзайн Салхин зээрд, О.Ганхуягийн Их зээрд, Ходоод шарга, Их, бага алаг гээд аймаг сумын наадамд түрүүлж айрагдсан олон буянг нэрлэж болно.
Алдартын уяаг нь тааруулж, шандсыг нь шалгасан хүлгүүдээс цахиур хагалж хурдалсан өөр нэгэн адуу бол алдарт хар морь нь. Хөвсгөл сумын харьяат Лувсаншарав хэмээх буурлаас авсан хар морь нь 1985, 1986 онуудад аймгийн баяр наадамд түрүүлж байсан бөгөөд олон удаа айрагджээ. Д.Балданжамц морь уяж сойх хугацаандаа аймаг, сумдын наадмаас найман түрүү, 21 айраг хүртсэн бөгөөд тэрхүү амжилтаараа 2003 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртжээ. Өдгөө түүний хүү Б.Гончиг нь уяач аавын удмыг залган түмэн олноо цэнгүүлж явна.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна