Сумын Алдарт уяач О.Өсөхбаяр: Аавынхаа улаан азарганы удмыг таслахгүйг хичээдэг
А.Тэлмэн 2015 оны 10-р сарын 20 -нд
Сүхбаатар аймгийн Онгон сумын баяр наадмаас...
-Хээр хязаалангаа түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сумын 90 жилийн ой маш сайхан болсон. Би их нас, хязаалан, соёолон,шүдлэн гэсэн дөрвөн насны морь мордуулж, хязаалан түрүүлэн, соёолон гарсан цагаас өнгөнд уралдаж байгаад 17-гоор орлоо. Мөн манай дүү сумын орлогч дарга Үнэнборын бор морь аман хүзүүдсэн. Ерөөлтийн халзан морины эзэн Үнэнбаяр маань тодорхой шалтгааны улмаас энэ жил өөрөө морь мордуулаагүй.
-Ингэхэд Очирбат гуайнх хэдэн хүүтэй юм бэ?
-Бид эцэг эхээс тавуулаа. Таван хүү, тавуулаа морь уядаг. Тэдгээрээс гурав нь аймаг, сумын цолтой. Манай хоёр дүү аймгийн Алдарт харин би сумын Алдарт уяач цолтой. Сумын баяр наадмын дараа аймагт болсон зүүн бүсийн уралдаанд бор морь, хээр хязаалан, дүүгийнхээ нэг цоохор хязаалантай очоод бор морио тавлуулж, цоохор үрээгээ 13,14-өөр давхиулан хээр үрээгээ татуулчихсан. Түүний дараа Дорноговь аймагт болсон хоёр уралдаанд цоохор үрээгээ аман хүзүү, айргийн дөрөвт тус тус хурдлуулсан. Мөн миний өөрийн морин цоохор соёолон нэгэнд нь наймаар, нөгөөд нь есөөр орсон.
-Олон газар уралджээ?
-Хэдхэн хоногийн өмнө манай сумын Лувсандорж аймгийн Алдарт уяач цолныхоо мялаалгыг хийж, хоёр хязаалантай очин дөрөв, таваар давхиуллаа. Энэ жилийн хувьд иймэрхүү амжилттай л наадлаа даа.
-Сумынхаа 90 жилд түрүүлсэн хээр хязаалангийнхаа удам угшлыг танилцуулаач?
-Хээр үрээ миний өөрийн унаган адуу. Гурван жил дараалан сумандаа айрагдсан хурдан хээр азарганы маань төл байгаа юм. Эх нь болохоор Дарьганга сумын харьяат, миний талийг найз Гонгорын Галтмаагийн адуу. Би тэр найзаасаа хоёр охин даага сольж авсаны нэг хүрэн гүүнээс гарсан юм.
-Өсөхбаяр Алдарт хэзээнээс уяачийн гараагаа эхэлсэн бэ?
-Миний аав Очирбат болон хоёр дүү маань аймгийн Алдарт уяач цолтой. Миний төрсөн ах Энхбаяр Галшар сумын нутаг буюу өвгөн ноёны мэндэлсэн Шөрмөсөн чулуут довон дээр болсон Хэнтий аймгийн өмнөд бүсийн уралдаанд соёолон азарга түрүүлгэж байсан. Манайхан ер нь унаган адуугаараа наадацгаадаг улс. Миний хувьд 1990 онд цэргээс халагдаж ирээд л аавыгаа даган морь уяж, 1991 оноос өөрийн нэртэй морьдоо уралдуулж эхэлсэн дээ.
-Тэгээд анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-1991 оны сумын баяр наадамд өөрийн нэртэй улаан соёолонгоо түрүүлгэж амжилтын гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш хойш сумын наадмаас олон айраг түрүү авч 2012 онд сумын Алдарт уяач цолоо авсан. Цаашдаа улс,бүсийн чанартай наадмуудад очиж уралдаж байя хэмэнэ шийдээд байгаа.
-Эзнээ улсын цолонд хүргэсэн Ерөөлтийн халзан морины эцэг нь танай адуу гэж сонссон юм байна?
-Тиймээ, хадам талаасаа авсан өсгий цагаан хүрэн азарганы угшилтай. Эх тал нь болохоор манай аавын 3000 улаан азарганы угшилтай. Бид манайханд хурд тарьсан аавынхаа улаан азарганы үр удмыг таслахгүйн тулд хичээж л явна.
-Танай адуунаас гадагшаа гараад давхиж байгаа ямар ямар хүлгүүд байна вэ?
-Бүр дээр үед Налайх дүүргийн харьяат Нийслэлийн Алдарт уяач Алтандөш гэдэг хүнд нэг
бага адуу өгч байсан. Мөн “Одкон” компанийн захирал Мөнхбатад бэлгэнд өгсөн хээр морь маань АХ-ын 88 жилийн ойгоор улсын наадамд тархинд уралдаж байгаад долоолсон.
-Унаган адуугаараа наадах уяачийн бахархлыг мэдэрч буй танайханд амжилт хүсье. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна