Сумын Алдарт уяач М.Нямаа: Түүхт ойд анх удаа морь түрүүлгэлээ
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, сумын Алдарт уяач М.Нямаа. Сумынхаа 90 жилийн ойд одтой сайхан наадсан түүний баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Сумынхаа түүхт 90 жилийн ойд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Ах нь насаараа морь уяж байгаа хүн. Түүнийхээ үр шимийг амсаж өнөө жил сумынхаа баяр наадамд зээрд азаргаа түрүүлгэлээ. Маш их баяртай байна. Зээрд азарга бол Онгон сумын харьяат миний найз Байлдагч гэдэг хүний унаган адуу юм. Найз маань надад шүдлэн үрээ бэлгэнд өгсөн юм. Тэгээд би хязаалангаас нь эхлэн уяж намрын нэг уралдаанд есөөр оруулаад, өвөл нь нэг уралдаалганд айрагдуулсан.Ингэж л амжилтын гараагаа эхэлсэн адуу даа.
-Тэгээд соёолон жилээ яаж давхисан юм бэ?
-Хавар нь овооны тахилга наадамд түрүүлж, аймгийнхаа өмнөд бүсийн уралдаанд есөөр давхисан. Тэгээд зун нь сумынхаа наадамд гуравт давхисан юм. Хавчиг болдог жилээ хавар “Жавхлант шаргын хурд”-д 19-өөр давхиад, Дорноговийн “Хутагтын хурд”-д очиж зургаалсан. Тэр жилээ сумынхаа наадамд дөрвөөр давхисан. Энэ жилийн хувьд сумынхаа ойд түрүүлээд, аймагт болсон бүсийн наадамд 19-лж, Дорноговийн Өргөн суманд очиж айрагдсан. Одоогоор найман медальтай адуу даа.
-Үр төлүүдээс нь уяж байгаа юу?
-Төл нь гурван гүү бий. Тэдгээр нь энэ жил унагалж, хоёр охин, нэг эр унага гаргасан.Эр нь манай сумын хурлын дарга дүү Золжаргалын маань адуу байгаа юм.
-Алдарт сумынхаа 90 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Азарга, хязаалан, шүдлэн, даага гэсэн дөрвөн насны морь мордууллаа. Хязааалан 20-н хэдээр, шүдлэн 30-н хэдээр, даага 10-н хэдээр давхилаа.
-70, 80 жилийн ойд морь айрагдуулж байв уу?
-Ойд морь айрагдуулж байгаагүй ээ. Энэ жил л анхныхаа түрүүг авлаа. Сумынхаа баяр наадмаас бол дөрвөн түрүү, арав гаруй айраг аваад байгаа.
-Ингэхэд Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-1972 оноосл эхэлсэн дээ. Түүнээс өмнө хүүхэд байхдаа хурдны морь унадаг байсан. Моринд томдож хасагдаад долоодугаар ангид байхаасаа эхлээд морь уясан. Хамгийн анх суманд болсон 100 дааганы уралдаанд үрээгээ есөөр давхиулж, эр хониор шагнуулж байлаа. Түүнээс хойш цэргийн гурван жилийг тооцохгүй бол, морь уяагүй жил байгаагүй ээ. Сум орон нутгийн чанартай наадмаас 40-өөд айраг, түрүү аваад байна.
-Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Уянаа. Манай аав олон айраг, түрүү аваагүй ч морь сайхан уядаг хүн байсан. Одоо манайхны үр хүүхдүүд бас удам дамжин морь уяж байна.
-Таныг, танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Ерөөл бат оршиг.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна