"Mongolian Saturday" дэлхийн аваргад уралдана

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 12 -нд

Америкийн Кентакки мужийн Лэксинтон хотод аравдугаар сарын 30, 31-нд морин уралдааны "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
1984 оноос гараагаа эхэлсэн “Breeders cup” тэмцээнд зөвхөн урдчилсан уралдаанаас шалгарсан морьд оролцох эрхээ авдаг. Монгол Улсын алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, “Макс”-ын Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь анх удаа “Breeders cup”-т оролцох эрхээ авч дэлхийн хэмжээнд уралдах болсон нь Монгол морин уячдын спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна.
"Mongolian Saturday" энэ тэмцээний зүлэгний спринт төрөлд уралдах юм. Алдарт "Keenland"-ын дуудлага худалдаанаас "Mongolian Saturday"-г дааган насанд нь тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар шинжиж авч байжээ.
Энэ хурдан хүлэг 2015 онд 7 томоохон тэмцээнд уралдахдаа хоёр удаа түрүүлж, гурван удаа аман хүзүүдэж, хоёр удаа гурвалсан амжилтаар "Breeders cup" тэмцээн оролцох эрхээ авсан юм.
Ш.Самбуу

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна