Монгол улсын Алдарт уяач Г.Шагдар

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 09 -нд

Хөвсгөл аймгийн Галт сумын нэрийг дуурсган улсын цолонд эрэмбэлэгдсэн эрхэм бол МУ-ын Алдарт уяач Готовын Шагдар юм. Тэрээр 1933 онд Галт сумын нутаг дахь Борбургас хэмээх газар С.Готовын гурав дахь хүү болон мэндэлсэн бөгөөд адуунд дуртай аавынхаа удмыг залгаж, 1960 оноос уяачийн эрдэмд шамдах болж, 50-иад жил хурдан хүлгийн сүүл шуухдаа аймгийн баяр наадмаас долоон түрүү, 16 айраг хүртэн 2002 онд МУ-ын Алдарт уяач цол хүртжээ.
- 1977 онд АХ-ын 56 жилийн ойд их нас-аман хүзүү
- 1977 онд АХ-ын 56 жилийн ойд их нас-айргийн дөрөв
- 1980 онд АХ-ын 59 жилийн ойд их нас-түрүү
- 1981 онд АХ-ын 60 жилийн ойд их нас-аман хүзүү
- 1983 онд АХ-ын 62 жилийн ойд их нас –түрүү
- 1988 онд АХ-ын 67 жилийн ойд их нас-түрүү
- 1979 онд АХ-ын 58 жилийн ойд хязаалан-түрүү
- 1993 онд АХ-ын 72 жилийн ойд хязаалан-айргийн гурав
- 1994 онд АХ-ын 73 жилийн ойд хязаалан-аман хүзүү
- 1996 онд АХ-ын 75 жилийн ойд хязаалан-түрүү
- 1970 онд АХ-ын 49 жилийн ойд шүдлэн-түрүү
- 1993 онд АХ-ын 72 жилийн ойд шүдлэн-айргийн дөрөв
- 1974 онд АХ-ын 53 жилийн ойд даага-түрүү
- 1994 онд АХ-ын 73 жилийн ойд даага-аман хүзүү
- 1985 онд АХ-ын 64 жилийн ойд соёолон-айргийн дөрөв
- 1977 онд АХ-ын 56 жилийн ойд хязаалан –айргийн тав
- 1971 онд АХ-ын 50 жилийн ойд шүдлэн-айргийн дөрөв
- 1977 онд АХ-ын 56 жилийн ойд хязаалан-аман хүзүү
- 1997 онд АХ-ын 56 жилийн ойд хязаалан-айргийн гурав
- 1977 онд АХ-ын 56 жилийн ойд соёолон-айргийн тав
- 1985  онд АХ-ын 64 жилийн ойд их нас-айргийн гурав
- 1989 онд АХ-ын 68 жилийн ойд их нас-айргийн дөрөв
Адуу сайхан эдэлдэг, алхаатай нэгэнд нь жороо оруулдаг аавынхаа сургаалийг даган хүлэг морио хүний зэрэгт тооцон шүтэж ирсэн Г.Шагдар Алдарт “Хурдан морь уяж уралдуулах нь авхаалж самбаа тэвчээр тэсвэр хатуужилтай болгохоос гадна ажигч гярхай, уйгагүй, хөдөлмөрч болгодог. Ингэснээр тухайн хүний амьдрах орчин цар хүрээг тэлж, олон түмэнтэй танилцуулж хориглох цээрлэх ёсыг мэдүүлж атаа жөтөөг дарж, адгуус амьтдыг хайрлан өөрийгөө таньж өрөөлөөс суралцахад сургадаг юм. "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэсэн буурлын сургаалийн нэгэн адил уяач хүний хэрэгсэл нь уралдах морь, унах хүүхдийн эрүүл мэнд, амь настай салшгүй холбоотой учир хөнгөн чамин үзэмжтэйгээс гадна маш бат бэх найдвартай байж хаа ч явсан ямар ч тохиолдолд тохь тух алдахааргүй аяны хэрэгсэл багажийг сонгох хэрэгтэй. Энэ бол амжилтанд хүрэх анхны алхам болно” хэмээн сэрүүн ахуйдаа хойч үедээ сургамжилж байжээ.

"Тод магнай" сэтгүүл №45

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна