Дүмбэн шаргуудын төвөргөөн-Алдарт уяачийн амжилт
Увс аймгаас төрсөн улсын цолтнуудын нэг МУ-ын Алдарт уяач Даваагийн Цэнд-Аюуш нь 1937 онд Зүүнговь сумын хуучин зургаадугаар баг буюу одоогийн Өгөөмөр багийн нутаг Баяннуурын хөвөөнд Бардайн Даваагийн дөрөв дэх хүү болж мэндэлжээ. Түүний аав нэгдэлжих хөдөлгөөний үед 50 хүрчихсэн байсан ч нэгдлийн мал маллаж, үр хүүхдүүдээ бүгдийг нь хүний зэрэгт хүргэж, сургууль соёлд явуулсан ч Цэнд-Аюуш агсны хувьд Баруунтуруун суманд 10-р ангиа төгсөөд л малчин болж, сүүлдээ бригадын нярав, агент зэрэг ажил хийж байжээ.
Уяачийнхаа гарааг 1970-аад оноос эхэлж, бага насны голдуу морь уядаг байжээ. Удалгүй гэргийн талын хамаатан Дамбын Лхайжаагаас шарга гүү авч,хурд тарьсан бөгөөд Алдартын нэрийг дуурсгасан хурдан шаргууд энэ гүүний төл юм. Бид Цэнд-Аюуш Алдартыг хамгийн ойроос мэдэх хадам ах Х.Намсрайтай уулзаж, ийн ярилцсан юм.
-Цэнд-Аюуш Алдарт Лхайжаа гэгчээс авсан шарга гүүгээ ямар азарганд хураалгаж хурдан шаргууд нь гарсан юм болоо. Та мэдэх үү?
-Хадмынхаа хээр азарганд шарга гүүгээ хураалгаад хоёр жилийн зөрүүтэй төрсөн төлүүд юм. 14, 15 нас хүртлээ уралдаад сүүлдээ хөл нь эвгүйтсэн. Манайхны малчдын хэлдэгээр хөлөндөө цустай болсон. Хангай, говь гээд л хаа сайгүй уралдаж байсан амьтад аргагүй, биз дээ.
Харин хадам аав нь Хонгор Түдэв гэж олон хээр морьтой, нутаг орондоо нэртэй уяач байсан. Нэгэн үе одтой сайхан наадсан. Бүүр гурван хээр морь нь гурвуулаа аймгийн наадамд айрагдаж байлаа.
-Хоёр шаргатайгаа хаагуур хаагуур наадаж байсан бэ?
-Миний мэдэхээр зэргэлдээ Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завхан, Сагил сумдын наадамд явж байсан. Ид хурдан байхад нь аймгийн наадамд жил бүр очсон байх шүү. Сумын ой юм уу том ой давхарласан үед сөөлжсөнийг эс тооцвол. Очсон газар бүртээ л дийлж гарна. Тэр үед даанч баруун бүсийн уралдаан, даншиг гэж байсангүй. Хамгийн том нь л аймгийн наадам, сумдын ой байлаа. Харин хүүхдүүд нь удам залган уяа эвлүүлж, гадагшаа гарч уралдаж байна. Батсүх хүү нь 2009 онд Завханы даншигт явж, наймаар хурдлуулаад ирсэн
-Хоёр шаргыг хурдан байх үед Цэнд-Аюуш гуай ямар ажил хийж байв?
-Хөдөө нэгдлийн хонь малладаг байсан. Дандаа л Баяннуурын хөвөөнөө морьдоо уядагсан. Тэр хоёр шаргыг залгаад халиун морьд төрсөн. Уг нь 10-р анги төгсөнө гэдэг боловсролтой хүн шүү дээ, тэр үед. Их шуурхай, шударга хүн байсан. Нэг газар 10 минут тогтож суухгүй, босож суугаад л ажиллана. Олон түмний дунд ч нэр хүндтэй. Олноороо хүрээлүүлсэн, ааш зан сайтай, цайлган, их алиа нэгэн явлаа. Гэхдээ хэлж ярих юмаа ярьчихна, зааж зөвлөчихнө. Хүмүүс энэ хүний цагаан сэтгэлээр болдог бол морь нь түрүүлээд байхаас яахав гэж ярьдаг байлаа.
-Халиун морьд нь ямар угшилтай адуунууд вэ?
-Бас л унаган адуунууд нь байгаа юм. Цэнд-Аюуш бурхан болохоосоо өмнө нэг халиун морио уядаг байсан. Сумын наадамд хоёр ч удаа айрагдуулсан. Харин одоо эднээс гурван халиун морийг хүүхэд нь уяж, уралдуулж байгаа. Сумын наадамд айраг, түрүүнд нь л хурдална. Аймгийн наадамд бол 15-ын дотор довтлоод байна.
-Ямархуу уяаны арга барилтай хүн байсан бэ?
-Одооны хүмүүс уяа морьдоо хүүхэд асарч байгаа юм шиг л бөөцийлөх юм. Цэнд-Аюуш бол тэгэхгүй. Гэрийнхээ хаяанд дэрсэнд аргамжчихна, хаяагаараа хараад л сууна, их сонин. Бас эмээллэж унаад ойр зуурд явна, морь хөөнө. Тэгээд наадамд орохынхоо урд талд хоёр, гурван хоног өвсний соргогийг хөөж, шар хиаг идүүлнэ. Ер нь эдэлгээ, уналгаагаар уядаг байсан.
-Алдартыг догдуулсан ямар наадмыг та мэдэх вэ?
-1989 оны Сагил сумын 40 жилийн ойгоор үнэхээр их баярлаж билээ. Энэ наадамд том соёолон шаргатайгаа очоод маш хол тасархай түрүүлгэж байсан юм. Тал газар чинь арын морьд огт харагдахааргүй тасарч ирсэн. Бүүр хүмүүс итгээгүй гээч. Чоно уу гэж андуурцгаасан. Тэгэхэд би аймгийн намын хороонд лектор хийдэг байлаа. Одоо шиг бичлэг хийх камер гэж ч байсангүй. Намын хороонд данстай ганц аппаратаар зураг дарж байсан юм. Тэр жил таван настай шарга аймгийн наадамд түрүүлчихээд, 9 сард Сагилын ойд ийнхүү тасархай хол түрүүлж байгаа нь тэр.
Энд нэгэн сонин түүхийг өгүүлмээр байна. Аймгийн наадамд шарга морь түрүүлдэг жил л дээ. Хүмүүс морьдоо гарах, ирэхэд арц уугиулдаг даа. Болоогүй асаах гэж хөөрхөн ажил болдог. Харин Цэнд-Аюуш нэг том сонин гаргаж ирээд, тамхи ороодог шиг урчихлаа. Болоогүй арцаа хийж ороогоод, татаж асаалаа. Тэгснээ урдаа шороо бөөгнүүлж хонхойлоод асаасан арцаа дээр нь асгаад, уугиулчихаж байгаа юм. Мөн ч гүйлгээ сэтгэлгээтэй хүн шүү.
-Адуу сайхан хурдлаад ирэхээр наймаа хийх гэсэн хүмүүс ирдэг л байсан байх даа?
-Тийм ээ, бага шаргыг нь залуу байхад наймаа хийх гэж хүмүүс их ирдэг байсан. Гэхдээ талийгч өгдөггүй байсан юм. Зүс ижилсээд хотондоо байж байг л гэнэ. Энэ хоёр нь шарга шаргадаа цэхэрдүү нүдтэй. Хөгшчүүл Дүмбэн шарга морь гэрэлтэйд юм үздэггүй, шөнө сайн хардаг гэж яг шар шувуу шиг гэж ярьдаг байлаа.
-Адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр анхаардаг байсан болоо?
-Миний мэдэхээр маш их олон азарга сольсон хүн. Дандаа Тэсээс азаргаа авна. Одоо хүүхдүүд нь ч адууныхаа цусыг сайжруулах ажлыг хийсээр л байна. Батсүх Хэнтий чигийн хоёр, гурван ч азарга сольчихлоо. Эднийхэн гүүгээ нэг их солихгүй, азаргаа л сольдог улс байгаа юм.
-Цэнд-Аюуш гуай хүүхдүүдээс хэд нь морь мал уяж байна?
-Таван хүүгээс нь хоёр аймгийн Алдарт уяач төрсөн байна, Батсүх, Цэрэнсамбуу гэж.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Алдартын тухай бидэнд ярьж өгсөнд баярлалаа.
Дээрх морьдын уяа сойлгыг тохируулж аймаг сумын баяр наадамд өндөр амжилт үзүүлснийг үнэлж,1989-1991 онуудад аймаг, сумын Аварга уяач цол, энгэрийн тэмдэг, дипломоор шагнагдаж байсан.
АЛДАРТ УЯАЧИЙН АРГАМАГ ХҮЛГЭДИЙН АМЖИЛТЫН ТОВЧООН
1. БОР МОРЬ
1981 онд Баруунтурууны Сангийн Аж Ахуйн ойн баярт хязаалан түрүү
1982 онд Зүүнговь сумын баяр наадамд соёолон аман хүзүү
1985 онд Зүүнговь сумын наадамд их нас 11
1986 онд “Од” нэгдлийн 30 жилийн ойд их нас 20
1987 онд Зүүнговь сумын наадамд их насны морь найм
Жич: Ургацын баяр гэх мэт жижиг наадмуудтайгаа нийлээд 20 медальтай.
2. БОР ХЭЭР МОРЬ
1981 онд Баруунтурууны Сангийн Аж Ахуйн ойн баярт даага айргийн гурав
1982 онд Зүүнговь сумын наадамд шүдлэн аман хүзүү
1983 онд Зүүнговь сумын наадамд хязаалан түрүү
1984 онд Зүүнговь сумын наадамд соёолон айргийн гурав
1984 онд Тэс сумын наадамд соёолон зургаа
1987 онд Цагаанхайрхан сумын наадамд их нас 18
1988 онд Зүүнговь сумын наадамд их насны түрүү
1989 онд Зүүнговь сумын наадамд их насны түрүү
1990 онд Сагил сумын нэгдлийн ойд их нас 15
Тайлбар: Өөрийн суманд их насанд хоёр удаа оролцож 10,11-д давхиж байсан.
3. ИХ ДҮМБЭН ШАРГА
1984 онд Тэс сумын наадамд хязаалан түрүү
1985 онд Зүүнговь сумын наадамд соёолон түрүү
1987 онд Баруунтуруун сумын сургуулийн 50 жил, модны үйлдвэрийн 20 жил,Цагаанхайрхан сумын наадамд тус тус 17
1989 онд Зүүнговь сумын наадамд их нас аман хүзүү
1990 онд Хяргас сумын наадамд их насны түрүү
1991 онд аймгийн наадамд нас айргийн гурав
1992 онд аймгийн наадамд их насны түрүү
Зүүнговь сумын наадамд их нас найм
ОХУ-ын Тува Цагаан эрэгт болсон наадамд их нас найм
1994 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд болсон баруун таван аймгийн наадамд их нас 67
4. ИХ ХЭЭР МОРЬ
1983 онд Зүүнговь сумын наадамд даага айргийн гурав
1984 онд Тэс сумын наадамд шүдлэн түрүү
1985 онд Зүүнговь сумын наадамд хязаалан түрүү
1986 онд Зүүнговь сумын нэгдлийн баярт соёолонгийн түрүү
1990 онд Малчин сумын наадамд их нас аман хүзүү
1991 онд аймгийн наадамд их нас 18
Тайлбар: Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсний 30 жилийн ой болон бусад жижиг баяруудад олон түрүүлж байсан.
5. БӨХӨН ШАР ХЭЭР
1980 онд Зүүнговь сумын наадамд даага айргийн гурав
1982 онд Зүүнговь сумын наадамд хязаалан айргийн тав
1983 онд Баруунтурууны Сангийн Аж Ахуйн ойн баярт соёолон айргийн гурав
1989 онд Зүүнговь сумын наадамд их нас айргийн дөрөв
6. ХАЛИУН МОРЬ
1985 онд Зүүнговь сумын наадамд даага түрүү
1986 онд Зүүнговь сумын наадамд шүдлэн аман хүзүү
7. БАГА ДҮМБЭН ШАРГА
1987 онд Зүүнговь сумын наадамд даага түрүү
1987 онд Цагаанхайрхан сумын сургуулийн ойд даага түрүү
1987 онд Модны үйлдвэрийн ойд даага түрүү
1988 онд Зүүнговь сумын наадамд шүдлэн түрүү
1989 онд Зүүнговь сумын наадамд хязаалан түрүү
1989 онд Завхан сумын наадамд хязаалан гурав
1989 онд Түмэн тэмээний баярт хязаалан айргийн гурав
1990 онд Хяргас сумын наадамд соёолон аман хүзүү
1990 онд Сагил сумын наадамд түрүү
Тайлбар: Их насны уралдаанд хоёр удаа оролцсон ч бариагүй. Баруунтурууны наадамд нэг удаа долоод ирсэн.
8. БАГА ХАЛИУН
1989 онд Зүүнговь сумын наадамд даага зургаа
1990 онд Малчин сумын наадамд шүдлэн түрүү
1990 онд Сагил сумын наадамд шүдлэн түрүү
Тайлбар: Дээрхээс бусад наадамд Жадамбаа гэдэг хүний нэр дээр уралдаж байсан.
9. ЛАМЫН ХЭЭР
1992 онд Зүүнговь сумын наадамд даага зургаа
1993 онд Зүүнговь сумын наадамд шүдлэн айргийн тав
1994 онд Зүүнговь сумын наадамд хязаалан айргийн гурав
1995 онд Зүүнговь сумын наадамд соёолон арав
10. ХЭЭР АЗАРГА
2000 онд Зүүнговь сумын 80 жил ойд түрүү
2000-8-19 нд Гойд ашиг шимт малын нэгдүгээр зэргийн диплом-Алтан медаль
2002 онд Хяргас сумын 80 жилийн ойд айргийн тав
2005 онд “Увс-Их хурд” даншиг наадамд оролцсон
2006 онд Улаангомын 800 жилийн ойд тавдугаар байр
11. ХАЛИУН МОРЬ
1.АХ-ын 86 жилийн ой Увс аймгийн Өмнөговь сумын 70 жилийн ойд түрүү
2. АХ-ын 86 жилийн ойд Зүүнговь сумын наадамд дөрөвт
3. АХ-ын 87 жилийн ой Зүүнговь сумын наадамд гуравт
4. Тэс сумын сургуулийн 60 жилийн ойд тавд
5. Баруунтуруун сумын САА-н 50 жилийн ойд соёолон түрүү
6. Хяргас сумын наадамд түрүү
7. Баруунтуруун сумын наадамд дөрөв
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна