"Говьшанх-5" уралдаанд эхний аравт хурдалсан шүдлэнгүүд

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 05 -нд

1.Дундговь  аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы Тэнүүн хонгор. АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлсэн хонгор үрээ ийнхүү амжилтаа бататган, хэдхэн хоногийн зайтай улс, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн боллоо. Уралдаанч 13 настай Т.Отгонжаргал.
2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ч.Ганцогтын хүрэн. Уралдаанч 7 настай Т.Сумъяабазар.
3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Р.Бадрахын шарга. Уралдаанч 11 настай Б.Буяннэмэх.
4. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэнгийн  хул. Уралдаанч 7 настай Н.Цэлмэг.
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргалын толин хонгор. Уралдаанч 8 настай З.Бямбажаргал
6.Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, уяач М.Хашбаатарын зээрд. Уралдаанч 8 настай А.Гэрэлчимэг
7.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн Мэнгэт хүрэн. Уралдаанч 7 настай Т.Нандинбилэг
8.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугууд, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор. Уралдаанч 7 настай Б.Баатархүү
9.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр. Уралдаанч 10 настай Д.Чанцалмаа
10.Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Баттогтохын хонгор. Уралдаанч 8 настай Б.Жамьяандорж
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна