Дэлхийд үнэлэгдсэн монгол уяач

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 05 -нд

Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбатыг танихгүй хүн цөөн биз ээ. Монгол адууны чанар чансааг сайжруулахад эртнээс анхаарч, хувь нэмрээ оруулж яваа тэрээр өдгөө АНУ-д хурдан хүлгийн уяа тааруулж буй. Морьтон монголчуудын хийморийг бадраан хилийн чинадад авьяасаа гайхуулан яваа тэрээр шинэ цагийн монгол адууны томоохон төлөөлөгчдийн нэг. Уяа эвлүүлэн хурд ирлэдэг монгол уяачдаас анх удаа ОУ-ын түвшинд морь уях эрхийг авсан түүний эх орондоо үзүүлсэн амжилтыг танилцуулъя.
Амжилтын цуваа:
1998 он- Ардын хувьсгалын 77 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүрэн азарга
түрүү
1999 он- “Говь шанхын хурд-1” уралдаанд хүрэн азарга айргийн тав
2002 он- “Боржигон-2002” наадамд хонгор хязаалан аман хүзүү
2003 он- Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадамд зээрд халзан шүдлэн түрүү, их уяач Д.Галын нэрэмжит “Боржигон-2003” наадамд их насны зээрд
морь аман хүзүү, ухаа азарга айргийн гурав. Төв аймгийн 80 жилийн ойн баяр наадамд их насны зээрд морь түрүү, ухаа азарга аман хүзүү. Завхан аймгийн 80 жилийн ойн баяр наадамд зээрд халзан шүдлэн аман хүзүү, ухаа соёолон үрээ айргийн гурав, зээрд их насны морь аман хүзүү
2004 он- “Дүнжингаравын хурд” бүсийн уралдаанд халтар азарга айргийн дөрөв. Монголын шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд хүрэн азарга 18-аар давхисан.
2005 он-Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ойн наадамд ухаа азарга айргийн дөрөв
2007 он-“Ирээдүйн түмэн эх-2007” уралдаанд зээрд даага айргийн дөрөв
2008 он-“Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд зээрд даага айргийн тав
2009 он-Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадамд өсгий цагаан хээр хязаалан түрүү, “Очирваанийн хурд-2009” бүсийн уралдаанд өсгий цагаан хээр соёолон айргийн дөрөв
2013 он-Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн даншиг наадмын эрлийз дээд ангилалд сартай ногоон айргийн тавд тус, тус хурдалсан.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна