Монгол улсын Алдарт уяач Доосүрэнгийн Гомбосүрэн
А.Тэлмэн
Хагас зуун жил хурдан хүлгийн уяа тааруулж аймаг, сумын наадмаас таван түрүү, 52 айраг хүртсэн МУ-ын Алдарт уяач Д.Гомбосүрэн 1931 онд одоогийн Түнэл сумын 3-р багийн нутаг Цагаан булан хэмээх газар малчин ард Доосүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. 25 наснаас уяачийн гараагаа эхэлж /1956 оноос/ өөрийн унаган хүрэн азаргыг уяж байсан бол анхны айргаа түүний төл хүрэн морийг аймгийнхаа баяр наадамд шөвгөрүүлэн амсаж байсан хэмээдэг.
Д.Гомбосүрэн Түнэл сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батбаяраас хээр азарга худалдан авч, хоёр жил дараалуулан аймгийн наадамд айрагдуулж байсан чадварлаг уяач.
1972 , 1973 онуудад айргийн гуравт хурдалж байсан хээр азарга нас ахимаг гэсэн шалтгаанаар зодог тайлсан ч үр төлүүд нь эцгийн шийрийг хатаан хурдалж, Д.Гомбосүрэн уяачийн магнайг тэнийлгэж байсан билээ.
Хээр азарганы төл цавьдар морь даагандаа /1979 онд/ Түнэл сумынхаа наадамд түрүүлээд, аймгийн наадамд амжилтаа бататгаж магнайлсан бол 1980 онд шүдлэндээ сумынхаа наадамд түрүүлээд, аймгийн наадамд аман хүзүүдсэн байна. Харин 1981 онд хязааландаа АХ-ын 60 жилийн ойгоор аймгийн наадамд түрүүлж, түүнээс хойш сумандаа хэд хэд айрагджээ. Хээр азарганы өөр нэг төл хүрэн азарга:
1985 онд АХ-ын 64 жилийн ойгоор аймгийн наадамд-айргийн дөрөв
1986 онд АХ-ын 65 жилийн ойгоор аймгийн наадамд-айргийн гурав
1987 онд АХ-ын 66 жилийн ойгоор аймгийн наадамд-айргийн дөрөвт давхиад
1988, 1989 онуудад сумынхаа наадамд айрагт хурдалжээ.
Хээрийн төлөөс эцгийн шийрийг хатаасан өөр нэгэн буян тодорсон нь 1985 онд аймгийн наадамд түрүүлсэн шар халтар соёолон юм./ хүрэн азарганы дүү/ Халтар морь нас нийлсэн хойноо 1990 онд аймгийн наадамд гурваар давхиж байсан удаатай.
Д.Гомбосүрэн Алдартын нэрийг гаргасан хурдан хүлгэдийн дараагийнх нь хязааландаа /1985 онд/ аймгийнхаа баяр наадамд түрүүлж, соёолондоо /1986 онд/ гурвалж байсан хар морь нь. Мөн 1988 онд аймгийн наадамд гурваар давхисан шар хээр азарга нь. Энэхүү хээр азарга аймгийн Алдарт уяач Наянжингийн хурдан хээр азарганы төл юм. 1990 онд Д.Гомбосүрэн уяачийн хүрэн зүсмийн хоёр шүдлэн аймгийн наадамд гурав дөрвөөр давхиж байсан бол 1999 онд хонгор азарга нь аман хүзүүдэж, хүрэн даага нь айргийн таваар давхиж байжээ. Харин хамгийн одтой хийморьтой наадсан он жилүүдийн нэг нь хоёр түрүү, хоёр айраг хүртсэн 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой юм.
2006 оныг хурдан хүлгээ уяж сойж асан Д.Гомбосүрэнд 2003 онд Монгол улсын Алдарт уяач цолыг олгосон бөгөөд өдгөө хөвгүүд нь хусуур, сойз, хуйв уургыг нь өвлөн авч унаган хүлгэдээ уяж сойж байна. Аавынхаа тухай дурсамжийг хуваалцсан хүү Лхагвасүрэн нь л гэхэд хээр алаг азаргаа аймагт хоёр айрагдуулж, сумын наадамд нэг түрүүлгээд байгаа аж.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна