Д.Содбаярын сартай халтар

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 29 -нд

Хурдан шүдлэнгийн уралдааны есөд 357 дугаарын уралдаанч хүүхдийн унасан сартай халтар үрээ хурдалсан. Энэ үрээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дүгэрцэрэнгийн Содбаярын адуу юм.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Баярсайханы адууны сартай хүрэн азарга. Энэ хүрэн азарганы эр төл болгон нь хурдалдаг.
Эх: Нутгийн унаган хул гүү. Энэ хул гүүний төл хүрэн шүдлэн 2014 онд Ховд аймагт болсон баруун бүсийн наадамд айргийн дөрвөөр давхисан. /Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Насанжаргалын хүрэн үрээ юм/
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд даага:
- Ховд аймагт болсон баруун бүсийн наадамд 19
2015 онд шүдлэн:
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес

А.Энхжил


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна