Д.Уламбаярын Туулай халтар

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 29 -нд

АХ-ын 94 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдааны наймд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дондогийн Уламбаярын Туулай хэмээх халтар үрээ хурдалсан билээ.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Авгаансамдангийн Батсүхийн унаган хонгор азарга.Хонгор азарга сум орон нутгийн чанартай наадамд ганц нэг айрагдаж байсан.
Эх: Сэлэнгэ аймгийн баяр наадамд дөрөв түрүүлсэн аймгийн Алдарт уяач Амарсанаагийн халтар азарганы угшилтай. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Манлай уяач Чулуунбатын алдарт Буган хүрэн азарганы эгч гүүний унага юм.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд даага:
- Дархан-Уул аймгийн Орхон суманд болсон уралдаанд айргийн гурав
- Дархан-Уул аймгийн уяачдын баяраар айргийн гурав
- Сэлэнгэ аймгийн Хушаат суманд болсон ургацын баярын уралдаанд айргийн тав
- Дархан-Уул аймгийн баяр наадамд найм
2015 онд шүдлэн:
- Булган аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү
- Сэлэнгэ аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү
- Эрдэнэт овооны тахилга наадамд түрүү
- Булган аймгийн Хийморь сангийн овооны баярт түрүү
- Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болсон уралдаанд түрүү
- Нийслэлийн “Хангарьди-2015” уралдаанд 13
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын баяр наадамд аман хүзүү
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд найм

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна