З.Жавхлангийн Дуурсах хээр

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 28 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 809, АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын  хурдан шүдлэнгийн уралдааны долоод Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Зоригтбаатарын Жавхлангийн Дуурсах хээр хурдалсан билээ. Уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийг урмаар тэтгэсэн хээр үрээ Ховд аймгийн Мөст сумын уугуул, МУ-ын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн унаган адуу. Тэрээр хээр үрээгээ дааганд нь өөрийн найз З.Жавхлангийнхаа хүүд бэлэглэж байжээ. Ингээд залуу уяачийн хийморийг өргөсөн Дуурсах хээрийг товч танилцуулбал:
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд даага:
- Ламын Гэгээн Лувсанданзан жанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн наадамд түрүү
2015 онд шүдлэн:
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна