Д.Дэмчигцогийн зээрд

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 28 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд зургаад хурдалсан Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашийн Дэмчигцогийн зээрд үрээг уншигч танаа танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Бадарчийн хурдан хүрэн азарганы төлийн төл  зээрд азарга. Энэхүү зээрд азарга аймаг, бүс, сумын наадамд 10 гаруй удаа түрүүлж айрагдсан хурдан хүлэг юм.
Эх: Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулууны унаган цэгээн гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2015 онд шүдлэн:
- Өлзийт суманд болсон овооны тахилга наадамд аман хүзүү
- Гурвсансайхан  суманд болсон арван мянгатын наадамд түрүү
- АХ-ын 94 жилийн ой, улсын баяр наадамд зургаа

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна