Унаган адууны амжилт уяачийг урмаар тэтгэдэг

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 28 -нд

Алс баруун хязгаар Ховд нутгийн хүү сүүлийн жилүүдэд тун чиг одтой сайхан наадаж буй. АХ-ын 94 жилийн ой, төрийн их баяр наадамд гэхэд л түүний хээр азарга, хүрэн шүдлэн тус тус  айргийн тавд хурдлан уясан эзний магнайг тэнийлгэсэн билээ. Уншигч та хэний тухай өгүүлж буйг гадарласан бизээ. Ингээд Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы хүрэн шүдлэнг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Сүхбаатар аймгийн Халзан сумын Босоо цавьдарын угшилтай хүрэн азарга.
Эх: Өөрийн унаган зээрд гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд даага:
- “Жавхлант шаргын хурд” Сүхбаатар аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
- Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн наадамд зургаа
2015 онд шүдлэн:
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна