Унаган хүрэн

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 24 -нд

Хонин жилийн баяр наадмуудаас нэг түрүү, таван айраг хүртэн аз хийморь арвин наадсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн үрээ АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдалсан билээ. Уясан эзний хийморийг өргөж, унасан хүүхдийн урмыг тэтгэсэн  хүрэн үрээг уншигч танаа товч танилцуулбал:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: МУ-ын Алдарт уяач Рэнцэнгийн Жамбалсүрэнгийн хурдан хүрэн азарганы төлийн төл хүрэн азарга. Хүрэн азарга “Говь шанхын хурд-2, 3”  уралдаануудад түрүүлж байсан.
Эх: Б.Баярсайхан Алдартын унаган гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 он даага:
- Уягдаагүй
2015 онд шүдлэн:
- Хаврын тэргүүн сарын шинийн гурванд Хулд сумнаа болсон уралдаанд айргийн тав
- Өмнөговь аймгийн засаг даргын нэрэмжит уралдаанд айргийн дөрөв
- Өмнөговь аймгийн Баян-Овоо сумнаа болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна