Б.Мөнхтүвшингийн хонгор халзан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 17 -нд

АХ-ын 94 жилийн үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бумбангийн Мөнхтүвшин хонгор халзан үрээгээ зургаад хурдлуулсан билээ. Тэрээр хоёр дахь жилдээ төрийнхөө наадамд хурдан хүлгүүдээ мордуулж буй бөгөөд өнөө жил даага нь 17, их насны морь нь 20 гаргаж давхисан гэнэ лээ. Ингээд залуу уяачийг урмаар тэтгэсэн хурдан халзанг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Удам, угшил: Найз Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Энхболдоос нь бэлгэнд ирсэн адуу. /Энхбол улсын наадамд даага айрагдуулж байсан хийморилог нэгэн аж/
Эцэг: Эцэг нь улсын наадамд зургаад давхиж байсан Амгалан төрийн ажнай шаргатай эцэг нэгтэй хар азарга.
Эх: Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн халзан азарганы угшилтай.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд шүдлэн:
- АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд 12
- Дундговьд аймгийн наадамд аман хүзүү
- Төв аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойд түрүү
- Дундговь аймгийн Говь-Угтаал сумын наадамд айргийн гурав
2015 онд хязаалан:
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд зургаа
- Даншиг наадмын соёолонгийн уралдаанд аман хүзүү

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна