Төрийн зарлигт наадмын таван хишгийн эзэн хурдан халзан хонгор

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 15 -нд

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдалж, амжилтаа ахиулан төвийн бүсэд түрүүлсэн Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээ өнөө жил төрийнхөө наадамд айргийн тавд хурдаллаа. Дааган цагаас эхлэн хурдалж буй хонгор халзан үрээг моринд элэгтэй монгол түмэндээ танилцуулбал:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Дундговь аймгийн баяр наадамд түрүүлж байсан буурал азарга
Эх: Д.Сүхбаатар Алдартын унаган халзан гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд даага:
- Дундговь аймгийн баяр наадамд түрүү
- Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2014 онд шүдлэн:
- АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
- “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд түрүү
2015 онд хязаалан
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
- “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүү

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна