Уяач М.Алтан-Очир: Хүрэн маань төрийн наадамд хоёр дахиа айрагдаад байна

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 14 -нд

АХ-94 жилийн ойн баяр наадамд хурдан хүрэн хязаалангаа айргийн гурваар давхиулсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, залуу уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очиртой уулзаж баярын сэтгэдлээс хуваалцлаа.
-Төрийнхөө их баяр цэнгэл наадамд хүрэн үрээгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наамдмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баяр наадам сайхан боллоо. Энэ жилийн баяр наадамд нас болгоны морь мордуулж, хүрэн үрээ маань айрагдан, даага 13-аар  бусад нь 20-иодоор давхилаа.
-Төрийн наадмын анхны хишиг үү?
-Үгүй ээ, өмнө нь хэд хэд оруулсан. Энэ хүрэн үрээ маань даагандаа улсын наадамд таваар давхиж байсан шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил шүдлэн үрээ хол түрүүлж ирж байгаад үзэгчдийн үзүүр дээр ирж хадуураад тэр чигтээ гараад явчихсан юм.Өнөө жил харин сайхан айрагдлаа.
-Хүрэн үрээ төрийн наадмын хоёр айргийг авчраад байгаа юм байна.
-Тиймээ, өнгөрсөн жил би өөрийн унаган даага түрүүлгэсэн.
-Тийм бил үү, санахгүй байх чинь?
-Тийм хээр даага. Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн нэр дээр цоллогдсон л доо. Наймаа хийчихсэн юм. 
-Дугараа Тод манлайн туслах уяачаар ажиллаж байсан билүү?
-Тиймээ, тэгээд уржнангаас бие даан морь уяж байгаа. Над дээр “Уулс трейд” ХХК-ийн захирал Галбадрахын морьд мөн байдаг. Нондин Шаравын Мөнгөншагайгийн морьдыг мөн уяж байсан. Галбадрахын ахын нэг шүдлэн үрээ улсад хасагдаад уралдаж чадаагүй ч Булганы бүсэд аман хүзүүдээд, ММСУХ-ны 20 жилийн ойд түрүүлсэн шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгүүд тань хийморь өргөн хурдлах болтугай.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна