П.Одонбаатарын халиун

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 07 -нд

Төрийн наадмын анхны айргаа унаган хүлгээрээ хүртсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарын халиун үрээг уншигч танаа танилцуулъя.
Удам, угшил:

Эцэг: 2008 оны Алтан-Овооны тахилга наадамд зургаад хурдалж байсан Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ганбаатарын хар азарга. Хар азарга Сүхбаатар аймгийн Халзан, Мөнххаан сумдын наадамд түрүүлж, айрагдаж байсан хурдан хүлэг бөгөөд шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд урилгаар оролцож байжээ.
Эх: Сайд асан Хурцын шарга азарганы угшилтай, аймгийн Алдарт уяач Сашкагийн Эрдэнэбатын адууны гүү.
Амжилтын товчоон:
2013 онд даага:

АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд 12
“Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” наадамд аман хүзүү
2014 онд шүдлэн:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд 11
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 90 жилийн ойд түрүү
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 90 жилийн ойд түрүү
2015 онд хязаалан:
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумнаа болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
Хаврын тэргүүн сарын шинийн хоёронд Луус сумнаа болсон уралдаанд түрүү
Хаврын бэсрэг уралдаанд түрүү
Шинэ гал уяаны нээлтийн наадамд айрагдсан
Дэлгэрцогт сумнаа болсон уралдаанд айрагдсан
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд долоо

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна