Л.Алтанхуягийн ажнай хээр

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 02 -нд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, “Шинэ дэлхийн холдинг” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн  хээр соёолон АХ-ын 94 жилийн ойн баяр наадамдаа ерөөлийн адистай есөд хурдаллаа. Морь уях төрийн хэрэгт шамдан, 18 дахь жилдээ улсынхаа наадамд уясан хүлгээ мордуулж буй тэрээр 2003 оны наадамд цоохор үрээгээ зургаад хурдлуулж, давхар уяагаар “Говьшанхын хурд-2” уралдаанд айрагдуулж байсан билээ. Ингээд есөд хурдалсан хээр соёолонг товч танилцуулъя. 
УДАМ, УГШИЛ
Дундговь аймгийн Луус сумын уугуул, Говьсүмбэр аймгийн харьяат, Банзарсэдийн Түмэнжаргалын унаган адуу.
Эцэг: Цэгээн азарга
Эх: Хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2015 оны соёолон:
Налайхын хаврын уралдаанд айргийн гурав
Дорноговийн аймгийн зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
“Хайрхан” компанийн наадамд аман хүзүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес

А.Энхжил 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна