Уралдаанч У.Тэмүүжин: Хүрэн шүдлэнгээ орно гэдэгт итгэлтэй уралдсан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 01 -нд

Төрийн наадмаас давхар хишиг хүртсэн уралдаанчийн буухиаг Уранчимэгийн Тэмүүжин үргэлжлүүлж байна. Тэрээр Б.Баярдоржийн Зурвас хүрэн шүдлэнг айргийн дөрөвт, Н.Базаргарьдын хээр соёолонг айргийн тавд тус тус хурдлуулсан юм. Төрийн наадамд гурван жил уралдахдаа гурван айраг хүртсэн авхаалжтай хүү ийнхүү ярилаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Уранчимэгийн Тэмүүжин гэдэг.10 настай.
-Улсын наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Гурав дахь жилдээ улсын наадамд морь унаж байна. Өмнө нь Өлзийт хорооллын Батболд ахын морийг эрлийз дээд насанд айргийн гуравт оруулж байсан. Сая соёолон, шүдлэн хоёроо айрагдууллаа.
-Энэ жил төрийн наадмаас хоёр айраг хүртжээ. Баяр наадмынхаа талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэл маш өндөр, гоё байна.Улсын наадамд хоёр морь айрагдууллаа. 
-Уяачид нь юу гэж захисан бэ?
-Шүдлэн уралдахад “хүрэн үрээгээ сайн унаарай” гэсэн. Тэр дагуу нь уралдаад айрагдууллаа. Би угаасаа хүрэн шүдлэнгээ айрагдана гэдэгт итгэлтэй байсан.
-Яагаад ?
-Их хурдан байсан. Хээр соёолон маань ч ялгаагүй сайн байлаа. 
-Бүсийн наадамд оролцож байсан уу?
-Энэ жилийн бүсийн уралдаанд Н.Базаргарьд ахын хонгор морийг унаж айргийн гуравт хурдлуулсан.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье?

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна