Базаргарьдын хээр

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 01 -нд

Анхдагчдын өлгий Булган  нутгийн хүү, найман жилийн хүлээлт тайлан төрийн наадамд уясан хүлгээ айрагдууллаа. Энэ хүн бол Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Нямцэрэгийн Базаргарьд юм. Түүний хурдан хээр соёолон АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд айргийн тавд хурдалж, наадамчин олноо цэнгүүлсэн. Хээр соёолонгийн уяа сойлгыг Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Түвдэнгийн Батцоож тааруулдаг билээ.
УДАМ, УГШИЛ
Эцэг: Туваанжавын Баяраагаас авсан Жаргалант угшлын хээр азарга. 
Эх:Т.Батцоож Алдартын хязааландаа улсын наадамд түрүүлсэн Суман халзан азарганы төл хул гүү.
Их хул гүүг нь Т.Батцоож галын гишүүн Н.Базаргарьдад бэлгэнд өгч байжээ.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Шүдлэн цагаас эхлэн уягдсан.
2014 онд хязаалан:
Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, ирээд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан
2015 онд соёолон:
Хавар Төв аймгийн Цээл суманд овооны тахилга наадамд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна