Дайчин хонгор

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 31 -нд

Дуу хуурын өлгий нутгийн хийморилог эрчүүдийн уясан хүлгүүд хурдан байж, АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, долоон айраг хүртсэн билээ. Тэдний нэг соёолонгийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жинлэнгийн Рэнцэнпүрэвийн хонгор халзан үрээг уншигч танаа товч танилцуулъя.
УДАМ, УГШИЛ
Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баярсайханы  унаган  адуу.
Эцэг: МУ-ын Алдарт уяач Жамбалсүрэнгийн Соёмбо хүрэн азарганы төл бүсийн наадамд хоёр түрүүлсэн хүрэн азарга.
Эх нь: Баярсайхан Алдартын унаган гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд шүдлэн:
Хулд сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж, хэд хэдэн багахан наадамд түрүүлсэн
2014 онд хязаалан:
Хулд сумын 90 жилийн ойд  айргийн гурав
Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд айргийн гурав
Дэлгэрхангай сумын 90 жилийн ойд түрүү
2015 онд соёолон:
Дэлгэрхангай суманд болсон аймгийн чанартай уралдаанд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна