Говийн хийморь Гоё хүрэн

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 26 -нд

Өнгөрсөн жил төр, түмнийхээ их баяр цэнгэлд айргийн дөрөвт хурдалж, давхар уяагаар “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, “Инэл” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн өнөө жил аравт хурдаллаа. Эзэндээ төрийн наадмын анхны айргийг авчирсан хурдан хүрний амжилтын товчооныг дахин нэг сануулваас:
УДАМ, УГШИЛ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Шаравын Мөнхбаатарын унаган адуу. Эзнийхээ магнайг тэнийлгэн хурдалдаг эрэмгий хүрэн морийг нэг нутгийн Рэнцэн /хурандаа/  авч өгч байсан гэдэг.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2010 онд
АХ-ын 89 жилийн ой, улсын баяр наадамд 10
2011 онд
Дундговь аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ойд аман хүзүү
2012 онд
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд 13
“Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд 11
2013 онд
Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүү
Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд зургаа
Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадамд зургаа
Дэлхийн адууны баяр, дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдааны зүүн бүсэд аман хүзүү
2014 онд
АХ-ын 93 жилийн ой, улсын баяр наадамд айргийн дөрөв
Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
2015 онд
АХ-ын 93 жилийн ой, улсын баяр наадамд 10

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна